Чингис хаан дээд сургууль

Түүх

Хөтөлбөрийн танилцуулга 

Хөтөлбөрийн нэр:Түүх                                   Индекс: D022201

Хөтөлбөрийн тодорхойлолт:

“Түүх” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилийн сургалтын хөтөлбөр юм.  “Түүх” хөтөлбөрийн агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хэсгээс бүрдэнэ. Оюутнууд ерөнхий суурь хэсгээр дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардагдах  шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх 38 кредит цаг, мэргэжлийн суурь хэсгээр “Түүх” мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол арга зүйн мэдлэг эзэмшүүлэх 32 кредит цаг, мэргэшүүлэх хэсгээр тухайн мэргэжлээр мэдлэг чадвар, дадал эзэмшүүлэх 38 кредит цаг, танилцах болон мэргэжлийн дадлагын 12 кредит цаг нийт 120 кредит цагийн хичээлийг судална.

Хөтөлбөрийн үндэслэл: Даяарчлагдаж буй өнөөгийн нийгэмд олон улсын жишигт нийцсэн боловсон хүчин бэлтгэх нь Монгол улсын төдийгүй дэлхий нийтийн анхаарлаа хандуулах чухал асуудлын нэг болоод байна.

Сургалтын арга зүй

Түүх мэргэжлийн хөтөлбөрт тусгагдсан ерөнхий суурь болон мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийг Шавь төвтэй сургалт, хөгжүүлэх сургалт, сургалтын идэвхитэй аргуудыг ашиглан лекц, семинар, дадлага, кейс менежментээр явуулж гүйцэтгэнэ.

Суралцах орчин

-          Боловсролын тухай багц хуулинд заасны дагуу сургалтын байгууллага нь эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, сургалтын төлөвлөгөөний дагуу явагдах бүх хэлбэрийн хичээлийг явуулах боломжийг бүрэн хангасан барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байна.

-          Түүх мэргэжлийн бакалаврын зэрэг эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг оюутны бие даасан сургалтаар гүнзгийрүүлэн судлах шаардлагатай мэдээллийн эх сурвалж, ном сурах бичгийг хүрэлцэхүйц хэмжээгээр бүрдүүлсэн номын  сантай байна.

-          Сургалт явуулах материаллаг орчин болох анги танхим нь хичээлийн стандартад нийцсэн байна.

Багшид тавих шаардлага

-          Түүх, нийгмийн болон тухайн мэргэжлийн ур чадвартай, магистр ба түүнээс дээш зэрэгтэй байна.

-          Үйлдвэрлэл, практикийн туршлагатай, өндөр мэргэшсэн ажилтныг холбогдох мэргэжлээр зочин багшаар урих, оюутны дадлага удирдуулах боломж бүрдүүлэх ба энэ тодотголд албан ёсны гэрээ байгуулан ажиллана.

-          Судалгаа эрдэм шинжилгээний ажлыг шинжлэх ухааны арга зүйд түшиглэн гүйцэтгэх чадавжтай байна.

-          Төсөл хөтөлбөрийг практик үйл ажиллагаанд бүтээлчээр хэрэгжүүлэх чадвар, туршлагатай байх

-          Суралцах үйлийг үр дүнтэй удирдах технологи арга зүйг эзэмшсэн байна.

-          Боловсролын тухай багц хуульд заагдсан шаардлагууд болон Чингис хаан дээд сургуулийн багшийн ёс зүйн дүрмийн заалтууд орно. 

Төгсөгчдийн эзэмших ур чадвар

-          Тулгамдсан асуудлыг бие даан шийдвэрлэх чадвартай болсон байх

-          Шинжлэх ухааны хөгжил, нийгмийн практик хурдацтай өөрчлөгдөж байгаа нөхцөлд дүн шинжилгээ хийх чадвартай, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах

-          Мэргэжлийн үүргээ биелүүлэхтэй холбоотой зорилгыг тавих, зорилтуудыг тодорхойлох чадвартай, тэдгээрийг шийдвэрлэхэд судалсан шинжлэх ухаануудын аргыг ашиглаж чаддаг болох

-          Иргэний ардчилсан ёсны суурийг бүрдүүлэгч үнэ цэнэт зүйлсийг мэддэг, бусад улс үндэстэн, өөрийн орны түүх, соёлын өвийг олон ургалч агуулгаар ойлгох, баяжуулах чадвартай, эх оронч үзэлтэй, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг байх

-          Би даан судалгаа шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх

-          Бүтээлч үйл ажиллагааны чанар, үр дүнг эрхэмлэгч, хүнийг танин мэдэж, тэдний сайн сайхны төлөө сэтгэл зүтгэл гарган тэмцэн хөгжүүлэгч ёс суртахуунтай, ямагт шинийг санаачлагч байх. 

-          Онолын мэдлэгийг практик үйл ажиллагаанд зүй зохистой уялдуулах чадварыг эзэмшинэ.

Ажлын байр 

-          Улсын болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын сургуулиуд

-          Улсын болон хувийн хэвшлийн их дээд сургуулиуд

-          Улсын төв музей болон орон нутгийн музей

-          Шинжлэх ухааны, эрдэм судлалын байгууллагууд

-          Түүхийн дурсгалт газрууд болон хот, аймаг, баг хороодын засаг даргын тамгийн газар