Отгонтэнгэр их сургууль

ЭЛСЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ БА МЭДЭГДЭХ

ЭЛСЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ БА МЭДЭГДЭХ

1.1.    БСШУЯ-ны сайдын холбогдох тушаалд нэр заасан улсын болон олон улсын чанартай мэргэжлийн олимпиадад 1-3-р байр эзэлсэн элсэгч ОТИС-д элсэхээр бүртгүүлсэн тохиолдолд тухайн амжилтыг баталгаажуулах бичиг баримтыг үндэслэн шууд элсүүлнэ. Олимпиадын чиглэл нь элсэх сонирхолтой бүлгийн мэргэжлийн шалгалттай давхцах ёстой.

1.2.    БҮТ-өөс ЭЕШ-ын дүнг зарламагц элсэлтийн систем бүртгүүлэгчийн бүртгүүлсэн мэргэжлийн бүлэг тус бүрээр онооны жагсаалтыг гарган байр эзлүүлнэ.

1.3.    Бүртгүүлэгчийн оноог энэ журмын 3.2-т заасан шалгалтын хичээлийн чиглэл, оноогоор тооцно. Шалгалтын оноо нь БСШУЯ-наас баталсан босго оноонд хүрсэн байна.

1.4.    Жагсаалтын оноо тэнцсэн тохиолдолд гүйцэтгэлийн хувиар байр эзлүүлж элсэх эрх олгох ба гүцэтгэлийн хувь тэнцвэл боловсролын гэрчилгээний дундаж оноог харгалзана.

1.5.    Хяналтын тоонд багтсан эсэхийг бүртгэл хаагдсаны дараа элсэлтийн комисс 2016 оны 07-р сарын 10-ны өдөр ил тодоор Отгонтэнгэр их сургуулийн байранд болон өөрийн сургуулийн вэб сайт, элсэлтийн системээр бүртгүүлэгчид мэдээлнэ.

 Тав. БҮРТГЭЛ

2.1.    Журмын 4.1 заалтаар бүртгүүлэгч нь олимпиадад амжилт гаргасныг гэрчлэх бичиг баримтын эх хувь, тэдгээрийн хуулбарын хамт 2015 оны 5.2-т заасан хугацаанд элсэлтийн комисст авчирч, хүсэлтээ баталгаажуулна. Дурдсан хугацаанд ирээгүй тохиолдолд хөнгөлттэй нөхцлөөр элсэх эрхээсээ татгалзсан гэж үзнэ.

2.2.    Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч дараах материалыг бүрдүүлэн 2016 оны 07-р сарын 15-ны өдрөөс 08-р сарын 10-ны хооронд ажлын цагаар элсэлтийн комисст ирж эрхээ батлагаажуулна.

а. Бүртгэлийн хуудас

б. 3х4 хэмжээтэй цээж зураг 6% /сүүлийн гурван сард авахуулсан/

в. ЭЕШ-ийн батламж /эх хувь/

г. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /эх хувь/

д. Сурагчийн хувийн хэрэг/ эх хувь/

е. Сургалтын төлбөр төлсөн баримт

ё. Түгжээтэй хавтас

2.3.    Хэд хэдэн бүлгийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг бүлгийг сонгох бөгөөд энэ тохиолдолд бусад бүлгийн хяналтын тооны жагсаалтаас нэр нь хасагдаж, дараагийн бүртгүүлэгчийн байр нэгээр өснө.

2.4.    Элсэгч нь хяналтын тоонд багтсан боловч энэ журамд заасан хугацаанд суралцах эрхийн бичиг аваагүй бол гэрээ байгуулахаас татгалзсан гэж тооцож дараагийн элсэгчийг элсүүлж болно.

2.5.    Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч 5.2-т заасан хугацаанд элсэх эрхээ баталгаажуулаагүй нөхцөлд ОТИС  хариуцлага хүлээхгүй.

2.6.    Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг хүсэлт гаргагч буюу бүртгүүлэгч өөрөө хүлээнэ.

                                                                Зургаа. БУСАД

3.1.    Элсэлтийн хяналтын тоонд багтсан боловч бүрдүүлэх материалаа заасан хугацаанд авч ирээгүй элсэгчийг суралцахаас татгалзсан гэж үзнэ.

3.2.    Цахим бүртгэл явагдаж байх үед бүртгүүлэгчдэд зөвлөгөө өгөх үйл ажиллагааг сургуулийн байранд биечлэн болон элсэлтийн бүртгэлийн систем, мессенжер, facebook, утас, цахим шуудан ашиглан явуулна.

3.3.    Орой, эчнээ, бямба гаригийн ангид элсэгчдээс авах шалгалтыг элсэлтийн комисс жич зохион байгуулна.

3.4.    Элсэлтийн комисс нь элсэлттэй холбоотой үйл ажиллагааг шударга явуулах, элсэгчдийг үнэн бодит мэдээллээр хангах үүрэгтэй бөгөөд ямар нэгэн байдлаар зохисгүй үйлдэл гаргасан бол “Отгонтэнгэр их сургуулийн дотоод журам”, “Отгонтэнгэр их сургуулийн багшийн ёс зүйн дүрэм”-ийн холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

3.5.    Элсэлттэй холбоотой аливаа маргааныг элсэлтийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.

Хаяг: БЗД, 5-р хороо, Жуковын музейн зүүн талд                      

Утас: 453944, 99882882, 99243931, 91842010

Элсэлтийн цахим бүртгэлийн систем:

http://otgontenger.gate.mn

 E-mail: info@otgontenger.edu.mn    

Web site: www.otgontenger.edu.mn

 Дансны дугаар: Улаанбаатар хотын банк 2609027527