Чингис хаан дээд сургууль

Бизнесийн удирдлага

Хөтөлбөрийн танилцуулга

Хөтөлбөрийн нэр: Бизнесийн удирдлага                       Индекс D041301
Мэргэжлийн нэр : Уул уурхайн менежмент

Хөтөлбөрийн тодорхойлолт:Уул уурхайн менежмент-ээр мэргэшсэн “Уул уурхайн менежмент” чиглэлийн бакалаврын түвшиний зэрэг олгох хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, нийт 8 улирал бүхий 4 жилийн сургалттай хөтөлбөр болно.

“Уул уурхайн менежмент” чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн хөтөлбөрийн агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хэсгээс бүрдэнэ.

Суралцагчид ерөнхий суурь хэсгээр дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардагдах шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх 38 кредит цаг, мэргэжлийн суурь хэсгээр “Уул уурхайн ашиглалтын технологи чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол, арга зүйн мэдлэг эзэмшүүлэх 46 кредит цаг ба мэргэших хэсгээр тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх 46 кредит цаг, нийт 130 кредит цагийн хичээлийг судлах болно.

Хөтөлбөрийн үндэслэл: Сүүлийн жилүүдэд манай орны уул уурхайн салбар хурдацтай хөгжихийн хирээр үндэсний чадварлаг боловсон хүчний хэрэгцээ өсөн нэмэгдэж байна.

Ийм учраас энэхүү хэрэгцээг хангах нэг гол үндэс нь уул уурхайн олборлолт, үйлдвэрлэл, борлуулалт болон ашиглалтын талаар өргөн мэдлэг олж авсан, түүнийгээ ашиглах чадвар дадлыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх явдал юм.

Хөтөлбөрийн зорилго: Энэхүү хөтөлбөрийн зорилго нь “Уул уурхайн менежмент” чиглэлийн бакалаврын түвшиний боловсролын агуулга, үнэлгээ, сургалтын орчин, элсэгч, суралцагч, багшид тавих шаардлагыг баталгаажуулж дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны бие даасан байдлыг хангах, уул уурхайн орчинд ажиллах чадвартай үндэсний уул уурхайн компани аж ахуйн нэгжүүдэд хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Сургалтын арга зүй

Уул уурхайн ашиглалтын технолги хөтөлбөрт орсон мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх  хичээлүүд нь долоо хоногт лекц, семинар гэсэн хэлбэрээр явагдана.

Лекцийг хичээл нь тухайн сэдэвтэй холбоотой мэдээллийг оюутнуудад өгч түүнийгээ жишээ бодлого дээр тайлбарлаж өгнө. Семинарын хичээл нь лекцийг хичээл дээр үзсэн онолын хичээлийг бататгах журмаар явагдана.

Суралцах орчин

Сургалтын байгууллага нь эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, сургалтын төлөвлөгөөний дагуу явагдах бүх хэлбэрийн хичээлийг явуулах боломжийг бүрэн хангасан барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байна.

Уул уурхайн менежмент чиглэлийн бакалаврын зэргийн сургалтыг явуулахад Уул уурхайн тоног салбарын бодлого, эрх зүйн баримт бичиг, уурхайн ашиглалтын технологитой холбоотой мэдээллийг агуулсан, ашиглах боломж бүхий лабораторитой байна.

Уул уурхайн менежментийн бакалаврын зэрэг эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг оюутны бие даасан сургалтаар гүнзгийрүүлэн судлах шаардлагатай мэдээллийн эх сурвалж, ном сурах бичгийг хүрэлцэхүйц хэмжээгээр бүрдүүлсэн байна.

Сургуулийн бүх оюутан багш нарын 15 хувиас доошгүй хувьд хүрэх суудал бүхий уншлагын заалтай байна.

Элсэгчдэд тавих шаардлага

Бүрэн дунд, түүнээс дээш боловсрол эзэмшсэн байна.

Элсэхийг хүссэн иргэн нь математик, физик хичээлээр тус тус Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна. Энэхүү ЕШ-ийн үнэлгээ нь 2  жилийн хугацаанд хүчинтэй.

Чингис хаан дээд сургуульд элсэхээр бүртгүүлэхэд тавигдах минимум шаардлага ЭЕШ-д 56-аас доошгүй хувийн (400) хэмжээст оноо  авсан авсан байна.

Орон нутгаас элсэгч нь тухайн орон нутагт оршин суудаг  иргэний бүртгэлтэй байх.

Багшид тавих шаардлага

Уул уурхайн менежмент мэргэжлийн ур чадвартай, магистр ба түүнээс дээш зэрэгтэй, багшлах эрхтэй байхын хамт мэргэшүүлэх хичээлийг тухайн чиглэлээр мэргэшсэн зохих дадлага туршлагатай багшаар заалгана.

Уул уурхайн менежмент мэргэжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нар нь заах хичээлийн чиглэлд тохирох суурь боловсрол эзэмшсэн байна.

Багш нь зааж буй хичээлийнхээ сэдвийн чиглэлээр эрдэм судлалын ажил хийдэг байхыг шаардана.

Суралцах үйлийг үр дүнтэй удирдах технологи арга зүйг эзэмшсэн байх.

Төгсөгчдийн эзэмших ур чадвар

Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил

Шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх чадвар. /мэргэжилтэн холбоотой тухайн асуудлыг тодорхойлж, шинэ санаа гаргах, боломжит хувилбарыг сонгож, илэрхийлэн харуулах чадвар эзэмшсэн байна/

Аливаа асуудалд мэргэжлийн сэтгэлгээгээр хандах, хоорондоо хамааралтай зүйлсийг бүхлээр нь олж харах, харилцан хамаарлыг нь ангилан, чухал санаан дээр төвлөрч чаддаг байх

Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай, эдийн засгийн хувьд тооцоотой байх, өөрийгөө хөгжүүлэн мэргэжлээ дээшлүүлэх чадвартай болно.

Төгсөгч нь дор дурьдсан мэдлэг эзэмшсэн байна:

Уурхайн орд газрын үүсэл, түүх, ордын байршил, орд газрын геологийн тогтоц, байгалийн онцлог, геологи- хайгуулын судалгааны ажлын үр дүнд шинжилгээ хийх аргуудтай танилцана.

Ил ба далд уурхайг хэрхэн ашиглах, уурхайн ба ашиглалтын үйл ажиллагаа, ордын хүдрийн бүтэц, чулуулгийг ухах, өрөмдөх, тэслэх, ухаж ачих технологи, эдгээр ажлуудыг хийх ажлын горим, тавигдах шаардлагын талаар мэргэжлийн ойлголттой болно.

Уулын ажлын төлөвлөгөө, уурхайн төлөвлөлт, уурхайн төлөвлөлтийн процесс, төлөвлөгөө хийх аргачлал, төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх процесс, төлөвлөгөөний гүйцэтгэлд тавих хяналтын тогтолцоо.

      Хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагааг судлах, хүний нөөцийг бүрдүүлэх, шагнаж урамшуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар баримтлах бодлогын талаар арга зүй эзэмшинэ.

        Уурхайн цахилгаан хангамж, усны хэрэгцээ, харилцаа холбоо, засвар механикийн цех, бусад барилга байгууламж, уурхайн олборлох болон боловсруулах үйлдвэрүүдэд ашиглаж байгаа машин механизмын бүтээлийн талаар харьцуулан судалгаа хийх чадвар эзэмшинэ.

Уурхайн аюулгүй ажиллагаа, аюулгүй ажиллагааны дүрэм, журамтай танилцах, боловсруулах үйлдвэрийн аюулгүй ажиллагаа , үйлдвэрийн эрүүл ахуйн нөхцлийн талаар судлах, байгаль орчин, нөхөн сэргээлтийн талаар баримтлаж байгаа бодлогын талаар ойлголттой болно.

Хариуцлагатай уул уурхай, уулын ажилтны мэргэжлийн ёс зүйтэй болно.

Уул уурхайн мэргэжлийн аАнгли хэлээр ярих, унших

Төгсөгч нь дараах чадвар эзэмшсэн байна.

Уурхайн удирдлагын бүтэц, зохион байгуулалтын тогтолцооны талаар үнэлгээ өгөх, ажлын байрны тодорхойлолт бичих чадвар эзэмшинэ.

Уурхайн ордын нөөцийн хэмжээ, жил бүрийн олборлолт, боловсруулалтын хэмжээ болон борлуулалтын үйл ажиллагааны талаар үнэлгээ хийнэ.

Орд дахь хүдрийн шинж чанар,  хүдрийн бүтэц, найрлага, хүдрийн чанарт хийх технологийн туршилтын ажлын горим, хүдэр боловсруулах технологи, хүдэр боловсруулах үйлдвэрийн ажлын горим, хүчин чадлын талаар тооцоо хийнэ.

Уурхайн цахилгаан хангамж, усны хэрэгцээ, харилцаа холбоо, засвар механикийн цех, бусад барилга байгууламж, уурхайн олборлох болон боловсруулах үйлдвэрүүдэд ашиглаж байгаа машин механизмын бүтээлийн талаар харьцуулан судалгаа хийх чадвар эзэмшинэ.

Уурхайн хөрөнгө оруулалтын тойм, уурхайн олборлох болон боловсруулах үйлдвэрийн түүхий эд, үндсэн материалын нөөц, түлш, эрчим хүчний бааз  суурь, уурхайгаас гарч байгаа бүтээгдэхүүний үнэ, өртөг, төлбөр ба татвар, ашигт ажиллагааны түвшингийн талаар тооцоолол хийх чадвар эзэмшинэ.

Ажлын байр

Уул уурхайн менежер

Уул уурхайн судалгааны байгууллагуудын мэргэжилтэн

Инженер