Чингис хаан дээд сургууль

Хоол үйлдвэрлэлийн менежмент

Хөтөлбөрийн танилцуулга

 

Хөтөлбөрийн нэр: Бизнесийн удирдлага                       Индекс D041301
Мэргэжлийн нэр : Хоол үйлдвэрлэлийн менежмент

Хөтөлбөрийн тодорхойлолт:Хоол үйлдвэрлэлийн менежмент”-ээр мэргэшсэн  Хоол үйлдвэрлэлийн менежмент бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилийн сургалтын хөтөлбөр юм.
Хоол үйлдвэрлэлийн менежмент”-ээр мэргэшсэн мэргэжлийн хөтөлбөрийн агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хэсгээс бүрдэнэ. Суралцагчид ерөнхий суурь хэсгээр дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардагдах шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх 38 кредит цаг, мэргэжлийн суурь хэсгээр “Хоол үйлдвэрлэлийн менежмент”-ээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол, арга зүйн мэдлэг эзэмшүүлэх 48 кредит цаг ба мэргэших хэсгээр тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх 37 кредит цаг, нийт 123 кредит цагийн хичээлийг судлах болно.

Хөтөлбөрийн үндэслэл: Дэлхийд болон Монголд оронд аялал жуулчлал идэвхтэй хөгжиж байгаа өнөө үед сүлжээ зочид буудал, зоогийн газрууд олноор байгуулагдаж, зах зээл дээр бэлтгэгдэж байгаа боловсон хүчнүүдийн хувьд ирээдүйд ажиллах ажлын байр хүрэлцээтэй байгаа харагдаж байна.Оюутнууд өндөр зэрэглэлтэй зочид буудлуудад дадлага хийж, түүгээр олж авсан мэдлэгээр дамжуулан төрөл бүрийн хоол ундаа бэлтгэх, чанартай үйлчилгээ үзүүлэх, улс үндэстний хүмүүстэй харилцан тэдний соёлтой танилцан ажиллах, зочид буудал, зоогийн газрын маркетингийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж сурах бололцоог нээж өгөх үүднээс энэхүү хөтөлбөрийг бэлтгэж байна.

Хөтөлбөрийн зорилго: Энэхүү хөтөлбөр нь “Хоол үйлдвэрлэлийн менежмент” мэргэжлийн бакалаврын боловсролын агуулга, түүний үнэлгээ, сургалтын хугацаа, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлагыг баталгаажуулж,  дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны бие даасан байдлыг хангаж, сургалт болон олон хувилбартай байх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

Сургалтын арга зүй

Хоол үйлдвэрлэлийн менежментийн   хөтөлбөрт орсон мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх  хичээлүүд нь долоо хоногт лекц, семинар гэсэн хэлбэрээр явагдана. Лекцийн хичээл нь тухайн сэдэвтэй холбоотой мэдээллийг оюутнуудад өгч түүнийгээ жишээ бодлого дээр тайлбарлаж, хичээлийг дүгнэх байдлаар, семинарын хичээл нь лекцийн хичээл дээр үзсэн онолын хичээлийг бататгах журмаар явагдана. Ингэхдээ хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартыг мөрдлөгө болгож, нийтлэг шаардлагыг ханган ,  үйлдвэрлэлийн анхан шатны баримт бичиг, бүртгэл тооцоо , үйлдвэрлэлийн явц, түүний зохион байгуулалтын үндэс, тооцоолол дээр  харьцуулан дүгнэх, шинэ мэдээ, мэдээлэл, шинэ санаагаа  чөлөөтөй илэрхийлэх байдлаар явагдана. 

Суралцах орчин

Сургалтын байгууллага нь эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, сургалтын төлөвлөгөөний дагуу явагдах бүх хэлбэрийн хичээлийг явуулах боломжийг бүрэн хангасан барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байна.

Нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэргийн сургалтыг явуулахад Бүртгэлийн мэдээллийг компьютераар боловсруулах лабораторитой байна.

Бүртгэлийн мэдээллийг компьютераар боловсруулах лаборатори нь нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн програмтай байна.

Нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэрэг эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг оюутны бие даасан сургалтаар гүнзгийрүүлэн судлах шаардлагатай мэдээллийн эх сурвалж, ном сурах бичгийг хүрэлцэхүйц хэмжээгээр бүрдүүлсэн байна.

Сургуулийн бүх оюутан багш нарын 15 хувиас доошгүй хувьд хүрэх суудал бүхий уншлагын заалтай байна. Элсэгчдэд тавих шаардлага

 Бүрэн дунд, түүнээс дээш боловсрол эзэмшсэн байна.

Элсэхийг хүссэн иргэн нь математик, нийгмийн ухаан хичээлээр тус тус Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна. Энэхүү ЕШ-ийн үнэлгээ нь 2  жилийн хугацаанд хүчинтэй.

Чингис хаан дээд сургуульд элсэхээр бүртгүүлэхэд тавигдах минимум шаардлага ЭЕШ-д 56-аас доошгүй хувийн (400) хэмжээст оноо  авсан авсан байна.

 Орон нутгаас элсэгч нь тухайн орон нутагт оршин суудаг  иргэний бүртгэлтэй байх.

 Багшид тавих шаардлага

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний  мэргэжлийн ур чадвартай, магистр ба түүнээс дээш зэрэгтэй, багшлах эрхтэй байхын хамт мэргэшүүлэх хичээлийг тухайн чиглэлээр мэргэшсэн зохих дадлага туршлагатай багшаар заалгана.

“Хоол үйлдвэрлэлийн менежмент”-ийн мэргэжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нар нь заах хичээлийн чиглэлд тохирох суурь боловсрол эзэмшсэн байна.

Багш нь зааж буй хичээлийнхээ сэдвийн чиглэлээр эрдэм судлалын ажил хийдэг байхыг шаардана.

Суралцах үйлийг үр дүнтэй удирдах технологи арга зүйг эзэмшсэн байх.

Төгсөгчдийн эзэмших ур чадвар

Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил

Шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх чадвар. /мэргэжилтэн холбоотой тухайн асуудлыг тодорхойлж, шинэ санаа гаргах, боломжит хувилбарыг сонгож, илэрхийлэн харуулах чадвар эзэмшсэн байна./

Аливаа асуудалд мэргэжлийн сэтгэлгээгээр хандах, хоорондоо хамааралтай зүйлсийг бүхлээр нь олж харах, харилцан хамаарлыг нь ангилан, чухал санаан дээр төвлөрч чаддаг байх

Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай, эдийн засгийн хувьд тооцоотой байх, өөрийгөө хөгжүүлэн мэргэжлээ дээшлүүлэх чадвартай болно.

Төгсөгч нь дор дурьдсан мэдлэг эзэмшсэн байна:

“ Хоол үйлдвэрлэлийн менежмент” суурь цогц онолын мэдлэг эзэмшсэн байх.

Мэргэжлийн, ёс зүйн, нийгэм судлал, сэтгэл зүйн үүднээс задлан шинжилгээ хийж, дүгнэдэг байх.

Мэргэжлийн шийдвэр гаргахад зайлшгүй хэрэгцээтэй сонгон суралцсан мэргэжлийн шаардлагатай бүх төрлийн хичээлүүдийг судалж, онол практикийн өргөн мэдлэг эзэмшсэн байх.

Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны болон санхүүгийн удирдлага, оновчтой шийдэл, түүний үндэслэл, удирдлагын бүртгэлийн үндсэн асуудлуудыг шийдвэрлэх мэдлэг эзэмшсэн байна.

Мэргэжлийн түвшинд  хоол ундаа бэлтгэх  технологи арга ажиллагааг эзэмшин, хоол ундаа тус бүрийг технологийн картын дагуу хөтлөх, баталгаажуулах, хоолны үйлдвэрлэлийн техник  технологич болох

Төгсөгч нь дараах чадвар эзэмшсэн байна.

 Мэргэжлийнхээ  чиглэлээр эрдэм шинжилгээний болон сургалт эрхлэн явуулах

Хоол үйлдвэрлэлийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтөлж санхүүгийн тайлан гаргах

Бие даан мэргэжил,  боловсролоо байнга дээшлүүлэх

Эрдэм шинжилгээний судалгаа, сургалтыг ниймийг болоод суралцагчийн хэрэгцээнд нийцүүлэн хөтлөн явуулах

Бүтээлч үйл ажиллагааны чанар, үр дүнг эрхэмлэгч, хүнийг танин мэдэж тэдний сайн сайхны төлөө сэтгэл гарган тэмцэн хөгжүүлдэг ёс суртахуунтай, ямагт шинийг санаачлагч байх.

Ажлын байр

Зоогийн газрын ахлах ба ерөнхий тогооч

Зоогийн газрын үйлдвэрлэлийн менежер

Зоогийн газрын үйлчилгээний  менежер

 Зоогийн газрын зохион байгуулагч

 

Хоол үйлдвэрлэлийн техник технологич