Чингис хаан дээд сургууль

Эдийн засаг

 Хөтөлбөрийн танилцуулга

 

Хөтөлбөрийн нэр: Эдийн засаг                               Индекс D031101

Эдийн засгийн судалгаа, тооцооны үндсэн дээр үйлдвэрлэл үйлчилгээний үндсэн нэгжийн бизнес төлөвлөгөө боловсруулан нөөцүүдийнхээ үйл ажиллагааг удирдан зохион байгуулж хамгийн бага зардлаар эцсийн зорилгод нь хүргэх анхан шатны менежер

Байгууллага, компанийн бизнес төсөл төлөвлөгөөг боловсруулж зах зээлийн судалгаа, прогноз боловсруулах, зах зээлд амжилттай  өрсөлдөх үйл ажиллагааны төлөвлөгөө, стратегиудыг тодорхойлж хэрэгжүүлэх дунд түвшний менежер бэлтгэж төгсгөнө.

Төгсөөд ажиллаж болох ажил, албан тушаал:

Үндсэн үйл ажиллагааны менежер,

Байгууллагын бүх шатны менежер

Жижиг дунд үйлдвэрийн менежер, дарга

Төлөвлөлтийн мэргэжилтэн

Хүний нөөцийн менежер, мэргэжилтэн

Төслийн менежер, мэргэжилтэн

Стратеги төлөвлөлтийн мэргэжилтэн

Бизнесийн судлаач

Бизнесийн зөвлөх

Эзэмших ур чадвар (менежерүүдэд шаардагдах):

Манлайлах, идэвхтэй сонсох, илтгэх, бичих ур чадварууд

Бизнесийн харилцааны ур чадвар

Бизнесийн орчны судалгаа хийх чадвар

Тоон болон чанарын өгөгдлийг боловсруулж, шинжлэн, дүгнэх, прогноз хийх чадвар

Байгууллагын үндсэн үйл ажиллагааны болон хүний нөөцийн удирдлагын хүрээнд удирдлагын шийдвэр гаргалтад зориулсан төлөвлөлт хийх, онвчтой шийдвэр гаргах, тайлан бэлтгэх чадвар

Компьютерийн хэрэглээний болон өгөгдөл боловсруулах програм хангамжуудыг ашиглах чадвар

Бизнесийн харилцааны соёлтой, өөртөө итгэлтэй, сонсох, бичих, илтгэх болон манлайлах чадвар

Олгох мэдлэг:

Хүмүүнлэг, нийгмийн ухаан, гадаад хэл, математик, компьютерийн суурь мэдлэг

Санхүүгийн үндсэн мэдлэг болон нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн онолын суурь мэдлэг

Байгууллагын өмнө тулгамдаж буй асуудлыг олж илрүүлэх, түүнийг шинжлэх ухаанчаар задлан шинжлэх, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлж чадахуйц онолын мэдлэг

Бизнесийн гадаад болон дотоод орчны судалгаа хийх, үр дүнг тайлагнах замаар удирдлагын шийдвэр гаргахад туслах мэдээлэл болон бизнес төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх онолын мэдлэг

Үзэх мэргэжлийн хичээлүүд:

Менежментийн үндэс

Байгууллагын зан төлөв

Хүний нөөцийн менежмент

Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент

Стратегийн менежмент

Бизнесийн харилцаа

Олон улсын бизнес

Бизнесийн судалгаа ба шинжилгээ

Бизнес төлөвлөгөө

Төслийн менежмент

Байгууллагын хөгжил ба манлайлал

Жижиг дунд бизнесийн менежмент

Менежментийн орчин үеийн асуудлууд

Бүтээмжийн менежмент

Эрсдэл ба даатгал

Компанийн засаглал

  • Бизнесийн менежмент мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилийн сургалттай. Ерөнхий суурь хичээлүүдээр суралцагчид дээд боловсрол олгоход зайлшгүй шаардагдах шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх 44 кредит цаг, мэргэжлийн суурь хичээлүүдээр бизнесийн менежмент мэргэжлээр зайлшгүй эзэмших шаардлагатай онол, аргазүйн мэдлэг эзэмшүүлэх 54 кредит цаг ба мэргэших чиглэлээр мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх 40 кредит цагийн хичээл судална.