Отгонтэнгэр их сургууль

Элсэлтийн журам

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН 2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. 2016-2017 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг Дээд боловсролын тухай хуулийн 7-р зүйлийн 7.3 дахь заалт, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ыг үндэслэн энэхүү журмыг баримтлан зохион байгуулна.

1.2. Элсэлтийг тус сургуулийн ректорын тушаалаар батлагдсан комисс зохион байгуулна.

1.3. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны тогтоосон элсэгчдийн хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.

Хоёр. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

2.1. Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэхийг хүсэгчид 2016 оны 06-р сарын 02-оос 2016 оны 07-р сарын 09-ны хооронд Отгонтэнгэр их сургуулийн цахим бүртгэлийн систем http://otgontenger.gate.mn хаягаар болон 2016 оны 07-р сарын 01-нээс 07-р сарын 09-ны өдрийг дуустал сургуулийн хичээлийн 3-р байранд бүртгүүлнэ.

2.2.    Бакалаврын өдрийн ангид аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг “Аймаг, орон нутгаас Монголын их дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын гишүүн их дээд сургууль, коллежид 2016 онд оюутан элсүүлэх журам”-ын дагуу МИДСК зохион байгуулна.

2.3.    Бакалаврын бямба гариг, орой, эчнээ ангийн хөтөлбөр, магистрын ангийн элсэгчдийг 2016 оны 08-р сарын 25-наас эхлэн элсэлтийн комисс бүртгэнэ.

2.4.    Боловсролын Үнэлгээний Төвийн системд нэвтэрдэг бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан ОТИС-ийн элсэлтийн бүртгэлийн системд нэвтэрч, зааврын дагуу элсэх хүсэлтээ гаргана.

2.5.    Бүртгүүлэгч хувийн мэдээллээ шалгаж баталгаажуулсаны дараа өөрийн элсэхийг хүссэн бүлгээ сонгон бүртгэлийн хураамжийг цахим хэлбэрээр төлж баталгаажуулна. (Цахим картаар төлбөр хэрхэн төлөх тухай дэлгэрэнгүй зөвлөмжийг тус системийн Заавар цэснээс танилцана уу.)

2.6.    Бүртгэлийн хураамж 10,000 төгрөг байна.  (Бүлэг тус бүр)

2.7.    Элсэлтийн комисс нь холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмын дагуу ил тод, шударга, тэгш байх зарчмыг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулна.

Гурав. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

3.1.    Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй.

3.2.    Тус сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэгч нь бүрэн дунд боловсролтой, элсэхийг хүссэн хөтөлбөрийн заасан хичээлээр дараах хүснэгтэд заасан босго онооны шаардлагыг хангасан 2014, 2015, 2016 оны ЭЕШ-ын батламжтай, эсвэл 2016 онд ЭЕШ өгөхөөр Боловсролын Үнэлгээний Төв /БҮТ/-д бүртгүүлсэн байна. Зөвхөн нэг батламж дахь ЭЕШ-ын оноог тооцно.

Хөтөлбөрийн нэр

Босго оноо

Элсэлтэнд тооцох ерөнхий шалгалт

1

Багш, гадаад хэлний боловсрол /англи хэл/

400

Монгол хэл эсвэл орос хэл,

англи хэл, нийгмийн тухай мэдлэг хичээлийн аль нэгээр

2

Гадаад хэлний орчуулга /хятад хэл/

400

3

Багш, сургуулийн өмнөх насны боловсрол

400

Монгол хэл эсвэл нийгмийн тухай мэдлэг, англи хэл,

математик хичээлийн аль нэгээр

4

Сэтгүүл зүй

400

Монгол хэл эсвэл нийгмийн тухай мэдлэг, англи хэл хичээлийн аль нэгээр

5

Эрх зүй

400

Нийгмийн тухай мэдлэг эсвэл монгол хэл, математик, англи хэл хичээлийн аль нэгээр

6

Нягтлан бодох бүртгэл

400

Математик эсвэл нийгмийн тухай мэдлэг, англи хэл хичээлийн аль нэгээр

7

Бизнесийн удирдлага /санхүү, олон улсын худалдаа, хүний нөөц/

400

8

Санхүү, банк

400

3.3.    Бүртгүүлэгч ОТИС-д бүртгүүлэхээс өмнө БҮТ-ийн ЭЕШ-ын шалгуулагчийн буланд нэвтэрч, өөрийн хувийн мэдээлэл, цахим шуудангийн хаяг, утасны дугаараа нягтлан хэрэв асуудал байвал шийдвэрлүүлсэн байх шаардлагатай. Элсэлтийн системд оруулсан мэдээлэл алдаатай байснаас элсэлттэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь авч чадаагүй бол ОТИС хариуцахгүй.

3.4.    Сургуулийн байранд ирж бүртгүүлэгчид äàðààõü бичиг баримтыг эх хувиар нь авчирч бүртгүүлнэ. ¯¿íä:

а. Элсэхийг хүссэн өргөдөл

б. Элсэлтийн еðºíõèé øàëãàëтын батламж

в. Á¿ðýí äóíä áîëîâñðîëûí ãýð÷èëãýý

г. Èðãýíèé ¿íýìëýõ

д. 3х4 хэмжээтэй цýýæ çóðàã 2% /сүүлийн гурван сард авахуулсан/

е. Á¿ðòãýëèéí õóðààìæ 10,000 òºãрөг

* Бүртгэл хийгдсэний дараа б.в.г-д заасан бичиг баримтыг буцаан олгоно.

3.5.    Эчнээ, орой, бямба гаригийн ангид элсэгчид нь тухайн элсэж буй мэргэжлээс өөр мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн байна.

3.6.    Магистрын ангид элсэгчид тухайн мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн, бакалаврын дипломын голч дүн нь 2,75 болон түүнээс дээш байна.

Хөтөлбөрийн нэр

Элсэлтийн шалгалт

1

Эрх зүй

Эрх зүйн онол, эрх зүйн философи

2

Гадаад хэл шинжлэл

Ерөнхий хэл шинжлэл, хэл шинжлэлийн удиртгал

3

Боловсрол судлал

Боловсрол судлал

4

Улс төр судлал

Нийгмийн тухай мэдлэг

5

Сэтгүүл зүй

Сэтгүүл зүй

6

Нягтлан бодох бүртгэл

Эдийн засгийн онол

7

Санхүү, банк, даатгал

Эдийн засгийн онол

3.7.    Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн Отгонтэнгэр их сургуульд элсэхэд дараа шатны их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцуулж болох тухай тодорхойлолтыг БСШУЯ-аас авсан байна.

3.8.    Суралцахыг хүссэн гадаадын иргэдийг тухайн улсын бүрэн дунд боловсролын үнэмлэх болон түүнтэй дүйцэх баримт бичиг, хичээлүүдийн үнэлгээ, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн нөхцөлийг үндэслэн элсүүлнэ.

3.9     Элсэлтийн ерөнхий шалгалтанд 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийн 50 хувь, 700-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 25 хувийг чөлөөлнө.  

3.10     БСШУЯ-ны сайдын холбогдох тушаалд нэр заасан улсын болон олон улсын чанартай мэргэжлийн олимпиадад тэргүүн байр эзэлсэн элсэгч бол сургалтын төлбөрийн 50 хувь, дэд байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 25 хувийг чөлөөлнө.

 3.11   Тухайн мэргэжлээр суралцахад эрүү