Улаанбаатар эрдэм их сургууль

Элсэгчийн бүртгэлийн хугацаа, бүрдүүлэх материал

Элсэгчийн бүртгэлийн хугацаа, бүрдүүлэх материал

·         Тус сургуульд элсэгчдийг 2016 оны 4 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ны өдрийг дуустал бүртгэнэ.

·         Улаанбаатар хотоос оюутнаар элсэхийг  хүсэгчдийг Чингэлтэй дүүрэгт байрлах Улаанбаатар Эрдэм Их сургуулийн төв байранд 2016 оны 04 дугаар сарын 25-ны өдрөөс бүртгэх боломжтой..

·         Хөдөө орон нутгаас оюутнаар элсэхийг хүсэгчдийг тухайн аймгийн төвүүдэд ажиллаж буй Улаанбаатар Эрдэм Их сургуулийн элсэлтийн салбар комиссууд  2016 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс  08-ны өдрийг дуустал бүртгэж томилолт олгоно.

·         Онлайн бүртгэлийг тус сургуулийн веб сайт болох https://www.uberdem.edu.mn/ болон онлайн элсэлтийн хаяг болох https://www.uberdem.edu.mn/enrollment/h/  хаягаар орж бүртгүүлэнэ.

Элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

o    Ерөнхий шалгалтын батламж

o    Төгсөлтийн гэрчилгээ болон сурагчийн хувийн хэрэг

o    Иргэний үнэмлэхний хуулбар

o    3*4 хэмжээтэй цээж зураг 4 хувь