Газарчин дээд сургууль

Маркетингийн менежмент 041302

Маркетингийн менежмент 041302

Хөтөлбөрөөр юуны өмнө дээд боловсролын болон менежмент, маркетингийн суурь мэдлэг олгох хичээлүүдийг судална. Мэргэжлийн түвшинд байгууллагын үйл ажиллагаанд маркетингийн гүйцэтгэх үүрэг, пүүсийн стратеги төлөвлөлт, хэрэглэгчийн болон байгууллагын зах зээл, өрсөлдөгчдийг шинжлэн судлах, маркетингийн хөтөлбөрийг зохион байгуулахаас гадна олон улсын худалдаа, олон улсын маркетингийн судалгаа хийх арга барилуудтай танилцаж, улмаар гадаад дотоодын түншүүдтэй олон улсын худалдаа хийх хэрэглэгчдийг татах идэвхжүүлэх чадварыг эзэмшинэ.

Ажлын байр

• Худалдаа, хангамж, ложистикын байгууллага /гадаад болон дотоод/

• Бүх төрлийн үйлчилгээний бизнесийн байгууллага

• Үйлдвэрлэл, бизнесийн байгууллагын маркетинг, борлуулалт, ложистикийн үйл ажиллагааны нэгжүүд      

• Нийгмийн үйлчилгээний салбаруудын олон нийттэй харьцах нийгмийн ажлын хүрээнд