wer

Улаанбаатар эрдэм их сургууль

Санхүүгийн менежмент

Санхүүгийн менежмент

Байгууллагын шийдвэр гаргалтын хүрээн дэх үйл ажиллагааг шинжлэх болон санхүүгийн нөөцийг үр ашигтай төлөвлөх, хуваарилах, хянах, хөрөнгө оруулалтын оновчтой багц бүрдүүлэх, эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга, аргачлалуудыг байгууллагын орчинд хэрэглэх мэдлэг чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

• Бакалаврын зэрэгтэй мэргэжилтний мэдвэл зохих хүмүүнлэг, нийгмийн ухаан, гадаад хэл, математик компьютерийн суурь мэдлэг

• Санхүүгийн менежмент мэргэжил эзэмшихэд шаардагдах санхүүгийн үндсэн ойлголт болон НББ, менежмент, эдийн засгийн онолын холбогдох суурь мэдлэг

• Тухайн мэргэжлийн эзэмшихэд зайлшгүй шаардлагатай санхүү, санхүүгийн систем, санхүүгийн зах зээлүүд, ААНБ болон БСБ-ийн НББ, санхүүгийн удирдлага, санхүүгийн мэдээллийн систем, санхүүгийн шийдвэр гаргалт, санхүүгийн шинжилгээ төлөвлөлт, хөрөнгө оруулалт, даатгал, олон улсын санхүүг, эрсдэлийн удирдлагын талаар онол, арга зүйн мэдлэг

• Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах чадвар

• Санхүүгийн мэдээлэл боловсруулах, бизнесийн болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийж, дүгнэлт өгөх тайлан боловсруулан илтгэх, түүнд үндэслэн хөрөнгө оруулалтын болон санхүүгийн шийдвэр гаргах, төлөвлөх чадвар

• Үнэт цаасны болон даатгал, банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн аливаа шийдвэр гаргах, байгууллагын бэлэн мөнгөний удирдлагыг амжилттай хэрэгжүүлэх, санхүүгийн үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх чадвар

• Бизнесийн харилцааны болон манлайлах чадвар, багаар хоршин ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргадаг, хариуцлага хүлээх чадвар

 Ажлын байр

• Санхүүгийн менежер, хөрөнгө оруулалтын менежер

• Эдийн засагч, эрсдэлийн шинжээч, санхүүгийн шинжээч

• Бүртгэл санхүүгийн ажилтан, даатгалын зуучлагч

• Хянан шалгагч, улсын байцаагч, судлаач

• Үнэт цаасны компанид хөрөнгө зохицуулалтын менежер, хөрөнгийн шинжээч, брокер, дилер

• Хөрөнгө оруулалтын банкинд дилер, хөрөнгө зохицуулалтын менежер