Улаанбаатар эрдэм их сургууль

Аялал жуулчлал зочид буудлын менежмент 041304

Аялал жуулчлал зочид буудлын менежмент 041304

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний байгууллагын орчин үеийн менежментийн онол, практик, уламжлалт өвийн төрөл, ангилал, салбар, үйлчилгээний байгууллагын хэрэглэгч, зах зээл, өрсөлдөөний орчны шинжилгээ, судалгааны үр дүнг ашиглах, менежментийн онол, практик жишээ, зарчим, арга хэрсэгсэлийг ашиглан бизнесийн үйл ажиллагааг боловсронгуй болгох өрсөлдөх чадварыг сайжруулах мэргэжлийн болон ёс зүйн  хариуцлагатай ажиллах, бүтээгдэхүүн үйлчилгээний шинэ санаа, шийдэл ургуулах санаачилгатай, тулгамдсан асуудлыг шийдэх гарцийг олох чадвар эзэмших, түүнийг боловсруулах, хөгжүүлэх, байгууллагыг алсын хараатай удирдах зэрэг ерөнхий чадамжтай болно. Үйлчилгээний чанарыг сайжруулах байгууллагын соёлыг бий болгох онолын үзэл баримтлал, аялал жуулчлалын салбарт олон улсын болон бүс нутаг, орон нутгийн түвшний байгаль нийгэм-соёл, эдийн засгийн нөөцүүдийг илрүүлэх , бүс нутгийн  эдийн засаг, байгаль орчин, нийгэм соёлын ялгаатай төлөв, тогтвортой хөгжлийн зарчмуудад үндэслэсэн  бодлого боловсруулах, төрөл бүрийн нөлөөллийн судалгааг хийх, тэдгээрийг зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хэрэглэгчийн зан төлөвт уялдуулан, олон улсын болоод бүс нутгийн зах зээл, өрсөлдөөний орчны шинжилгээ, судалгааны үр дүнг ашиглах, аялал жуулчлалын хөгжлийг судлах  чадамж эзэмшүүлнэ.

 Ажлын байр

• Аялал жуулчлалын менежер

• Зочлох үйлчилгээний салбарын ажилтан

• Их дээд сургуулиудад  багш, судлаач,  судалгааны төвүүдэд судлаач

• Олон улсын хөгжлийн байгууллагууд, инбаунд болон аутбаунд тур операторуудад удирдах түвшний ажилтан

• Аялал жуулчлал болон зочид буудлын чиглэлээр бизнес гардан явуулах