Улаанбаатар эрдэм их сургууль

Эдийн засагч, хөдөлмөрийн 031101

Эдийн засагч, хөдөлмөрийн 031101

• Хөдөлмөрийн харилцаанs явцад гарах эдийн засгийн гол процессууд, орчин үеийн хөдөлмөрийн эдийн засгийн онолын чиглэл, урсгалууд, арга аргачлал, зах зээлийн үеийн хөдөлмөрийн шинэ харилцаа, орчин үеийн хөдөлмөрийн хүний хөгжил, хөдөлмөрийн зах зээл, ажилгүйдэл, үр ашигтай хөдөлмөр эрхлэлт, хүн хүчний нөөцийн ашиглалт, ажиллах хүч түүний нөхөн үйлдвэрлэл, цалин хөлс, хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн шударга хувиарлалтын тооцоо зэргийг судлаж, амьдрал бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгех, цаашдын бодлогыг тодорхойлох мэдлэг чадварыг эзэмшинэ. Энэхүү хөтөлбөр нь улс ардын аж ахуйн аль ч салбарт микро болон макро түвшинд хөдөлмөрийн харилцаатай холбогдох үйл ажиллагаануудад хөрвөх чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн байдаг.

 Ажлын байр

• Эдийн засгийн үйл ажиллагааны голлох салбарууд, тухайлбал, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, тээвэр, худалдаа үйлчилгээ г.м

• Эрдэм шинжилгээний байгууллага, төрийн институтууд, түүнчлэн яам агентлагийн хөдөлмөрийн асуудал хариуцсан  албанд

• Үйлдвэр аж ахуйн нэгж, компаний үйлдвэрлэлийн ба захиргааны удирдлагын алба нэгжүүдэд

• Үйлдвэрчний эвлэлийн байгууллага болон төрийн бус байгууллага