wer

Улаанбаатар эрдэм их сургууль

Статистик 054201

Статистик 054201

Статистикийн бакалавр зэргийн мэргэжилтэн нь, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу, электрон, цахим техник, технологи ашиглан нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг цуглуулах, цуглуулсан мэдээллээ зохих программ/software-г ашиглан зохион байгуулж боловсруулах, үр дүнг тооцоолон гаргах, тайлбарлах, мэдээлэл хэрэглэгчдийг үнэн бодит мэдээллээр хангаж чадах, мэргэжлийн ажлыг бие дааж гүйцэтгэж чадахуйц мэргэжилтэн байна. Статистикийн үнэн зөв найдвартай тоо мэдээлэл, түүн дээр хийгдэх математикийн шинжилгээ нь улс орон, аж ахуйн нэгж, бизнесийн хөгжил дэвшлийг хөтлөгч гол хэрэгсэл болж байна, цаашид ч болсоор байх болно. Иймээс макро болон микро түвшинд эдийн засаг, бизнесийг удирдан чиглүүлэхэд статистикийн нарийн шинжилгээ судалгаа хийх чадвар бүхий мэргэжилтний хэрэгцээ нэмэгдсээр байна.

 Ажлын байр

 

Улс, нийгэм хөгжихийн хэрээр статистикийн мэргэжлийн нэр хүнд, эрэлт хэрэгцээ улам их өсөж цалин хангамж нь ч бас нэмэгддэг байна. Статистикийн мэргэжил нь 2015 оны байдлаар www.careercast.com сайтаас зарласан АНУ дахь ажил мэргэжлийн зэрэглэлийн тайланд 4 дугаар байрт жагсаж дундаж цалин нь $79’191 байсан байна. Статистикийн мэргэжилтэн нь хамгийн олон салбар чиглэлд ажиллах боломжтой юм.