Улаанбаатар эрдэм их сургууль

Нийгмийн ажил 092301

Нийгмийн ажил 092301

Нийгмийн ажлын мэргэжлийн талаархи суурь мэдлэг болох нийгмийн ажилтны хүлээх /гүйцэтгэх/ үүрэг, эзэмшвэл зохих ур чадвар, үйлчилгээнд баримтлах зарчим, ёс зүйн мэдлэг чадвартай болохын дээр хувь хүн, гэр бүл, олон нийттэй ажиллах, хүнтэй харьцах харилцааны ур чадвар эзэмшинэ. Өдөр, орой ангид 4-4,5 жил суралцахаас гадна бакалаврын дипломтой бол 2,5 жилээр эчнээ сургалтанд хамрагдах, мөн магистрантурт 1,5 жил суралцаж мигистрын зэрэг хамгаалж болно.  Ажлын байр

- Бүх дүүрэг, хороо, сум, багийн Засаг Даргын Тамгын Газар 

- Дүүрэг, сумын Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтэс

- Ерөнхий Боловсролын Сургуулиуд

- Олон Улсын болон Төрийн Бус Байгууллагууд

 

- Бизнесийн байгууллагуудад хүний нөөцийн мэргэжилтэн, олон нийттэй харилцах ажилтан, судлаачаар ажиллах боломжтой.