Улаанбаатар эрдэм их сургууль

Сэтгэл судлал 031301

Сэтгэл судлал 031301

“Сэтгэл судлал /нийгмийн/” мэргэжлээр суралцагч нь хүмүүнлэгийн болон нийгэм эдийн засгийн шинжлэх ухааны үндсэн сургаалиудтай танилцан, нийгмийн шинжтэй үйл явдал, асуудлыг шинжлэх ухаанчаар задлан шинжлэх чадвартай, эдгээр шинжлэх ухааны аргуудыг мэргэжлийн болон нийгмийн янз бүрийн хэлбэрийн үйл ажиллагаанд хэрэглэж чаддаг байх. Хүний сэтгэхүйн үйл ажиллагааны тухай бүрэн дүүрэн мэдлэгтэй, хүрээлэн буй орчин дахь үйл явц, хүний үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж танин мэдэх, таамаглах бүрэн чадвартай болж тэдгээрийг мэргэжлийн үүргээ биелүүлэхэд ашиглана. 

Ажлын байр

Тус мэргэжлээр суралцагч нь төгсөөд төрөл бүрийн мэргэжил, бүх шатны сургуулийн онцлогт тохирсон сэтгэл судлалын хичээлийг заах , төрийн ба төрийн бус байгууллагад сэтгэл зүйчээр ажиллах, үйлдвэр, үйлчилгээний газаруудадын хүний нөөцийн албанд мэргэжилтэн, олон нийттэй харилцан ажилтан, судлаачаар ажиллах бүрэн бололцоотой юм.