Улаанбаатар эрдэм их сургууль

Сэтгүүл зүй 032101

Сэтгүүл зүй 032101

Хөтөлбөрийн агуулга: Нийгмийн хөгжлийн зүй тогтол, чиг хандлага, орчин үеийн соёл иргэншил, сэтгүүл зүйн онол, практик, түүх, арга зүйн асуудлууд, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тус бүрийн онцлог, тэдгээрийн бичлэгийн төрөл зүйл бүрээр бичиж туурвих мэдлэг, чадвар, дадалтай болно. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн аль ч байгууллагад ажиллаж, нийтлэл нэвтрүүлэг бичиж, бэлтгэх, хянан найруулах, зохион байгуулах, идэвхтэн бичигчтэй ажиллах арга зүйн мэдлэг, чадвар, дадал эзэмшинэ. Тогтмол хэвлэл, радио, телевиз, цахим мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн агентлагийн янз бүрийн ажилд хөрвөн ажиллах чадвартай мэргэжилтэн болно. 3-р ангиас олон улсын сэтгүүлч мэргэжлийг мэргэшүүлнэ суралцана. Уг мэргэжлийг Сэтгүүл зүйн онол, арга зүйн бүрэн цогц мэдлэгтэй, монголын болон дэлхийн сэтгүүл зүйн түүх, хөгжил, төлөвшил, олон улсын харилцааны асуудлыг гүнзгий судлаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бичлэгийн төрөл зүйл бүрээр болон олон улсын тойм бичих, монголын болон гадаад орнуудын нийтлэл, нэвтрүүлгийн бүх хэлбэр, төрөл зүйлд задлан шинжилгээ хийх мэдлэг, чадвар, дадал эзэмшинэ.

Ажлын байр

• Үндэсний мэдээллийн агентлаг

• Олон улсын байгууллагын хэвлэлийн төлөөлөгч

• Гадаад оронд ажиллах сурвалжлагч

• Радиогийн дотоодын ба олон улсын тоймч

• Телевизийн олон улсын тоймч, хөтлөгч

• Сонины дотоодын ба олон улсын тоймч

• Сэтгүүлийн дотоодын ба олон улсын тоймч

• Цахим сайтын олон улсын тоймч

• Төрийн болон хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн аль ч байгууллагад ажиллах боломжтой.