Улаанбаатар эрдэм их сургууль

Гадаад хэлний орчуулга (Англи, Хятад, Япон)-023101

Гадаад хэлний орчуулга (Англи, Хятад, Япон)-023101

Тухайн хэлний үгсийн сан, бичих дадал,хэлзүй,ярианы хэл, ярих сонсох дадал,орчуулгын онол,дадал зэрэг хэлний суурь хичээлүүд үзэж орчуулгын мэдлэг дадлыг эзэмшинэ. Түүнчлэн тухайн хэлээр ярьдаг орнуудаас түүх, соёл, зан заншил, орон судлал, уран зохиол зэргийг үзэж судлан, тухайн хэлний аман болон бичгийн орчуулгын чадварыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дундаас дээш түвшинд эзэмшин бүх салбарт тухайн хэлний орчуулагч, хэлмэрч, хөтөч, менежерийн албан үүргийг гүйцэтгэх чадвар эзэмшинэ.

Ажлын байр

• Гадаад дотоодын байгууллагад харилцааны ажилтан, орчуулагч, хэлмэрч

• Төрийн болон хувийн өмчийн аялал жуулчлалын байгууллага,компани, баазууд

• Хэлмэрч, орчуулагч шаардлагатай үйлчилгээний салбарын байгууллагууд

• Тухайн хэлний чиглэлийн сургалтын төвүүд

• Тухайн хэлээр ярьдаг орнуудад цаашид мэргэжил ахин суралцах, сурганы богино хугацааны курс төгссөн нөхцөлд бүх шатны боловсролын байгууллагуудад багшлах