Улаанбаатар эрдэм их сургууль

Сургуулийн өмнөх боловсролын багш цэцэрлэгийн багш - 011201

Сургуулийн өмнөх боловсролын багш цэцэрлэгийн багш - 011201

Монгол улсын түүх, Соёл, зан заншил, Угсаатны зүй, Дэлхийн болон Монголын уран зохиол, Орчин цагийн монгол хэл, Монгол хэл бичиг найруулга зүй, Математик зэрэг хичээлүүдийг үзэж судлан бага насны хүүхдүүдэд заах мэдлэг эзэмшинэ. Хүүхдийн сэтгэл зүй, Сэтгэл судлалын ухааныг судлаж ирээдүйн “Зөв Монгол хүн” бэлтгэх шилдэг боловсон хүчин болж төгсөнө. Манай элсэгчид мэдлэгийг эзэмшихийн зэрэгцээ хичээл заах арга, сурган хүмүүжүүлэх ухаан, боловсрол судлал зэрэг хичээлүүдийг үзэн заах аргын чадвар эзэмшиж, багшийн ёс зүйгээр суралцаж багшлах ажлын мэдлэг эзэмшиж төгсөнө. 

Ажлын байр

•  Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад багш

•  Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад арга зүйч

•  Цэцэрлэгийн эрхлэгч

•  Өдөр өнжүүлэх төвд багш

•  Хувиараа цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх