Улаанбаатар эрдэм их сургууль

Уул уурхайн ашиглалтын технологи-072401

Уул уурхайн ашиглалтын технологи-072401

• Энэхүү хөтөлбөрийн дагуу суралцсан оюутан геологийн төрөл бүрийн тогтоцтой орд газрын олборлох үйлдвэрийн технологийн процессыг удирдан явуулах, хянах, төлөвлөх, тооцоо судалгаа хийх уул уурхайн үйлдвэрлэл зураг төсөл, эрдэм шинжилгээний байгууллага, төр, нийгэм эдийн засгийн бүхий л шатанд ажиллах чадвартай түүнчлэн ахисан түвшний сургалтанд хамрагдах бэлтгэлийг хангасан инженерийн чадварыг эзэмшинэ.

• “Уул уурхайн ашиглалтын технологи” хөтөлбөрөөр төгсөгч нь эзэмшисэн  мэргэжлийн дагуу уул уурхайн бүхий л салбарт   ашиглалтын инженерээр ажиллах боломжтойгоос гадна  олон улсын жишгийн түвшинд  уул уурхайн үйлдвэрийн анхан шатны процессоос эхлэн бүхий л шатанд үйлдвэрлэлийг удирдан хөтлөн явуулах, зураг төсөл, төслийн тооцоо, судалгаа хийх, ил ба далд уурхайн нээлт, хаалтын уулын ажлын урт, дунд ба богино хугацааны төлөвлөлт  чиглэлээр эрдэм шинжилгээ, зохион бүтээх ба зохион байгуулах ажил гүйцэтгэх боломжтой.

 Ажлын байр

• Уул уурхайн үйлдвэрлэлийн аль ч салбарт ажиллах боломжтой.

• Уул уурхайн судалгаа шинжилгээний байгууллага.

• Уул уурхайн зураг, төслийн байгууллага.

• Уул уурхайн төсөл, төлөвлөгөө боловсруулах