Улаанбаатар эрдэм их сургууль

Цахилгаан хангамжийн инженер-071304

Цахилгаан хангамжийн инженер-071304

• Инженерийн суурь мэдлэг олгох, математик, физик, инженерийн зураг зүйг эхлэн үзэж, орчин  үеийн цахилгаан техникийн  онол,  цахилгаан техникийн материал, хэмжил зүй, өндөр хүчдлийн техник, цахилгаан машин, автоматжуулалт, цахилгаан станц, дэд станц болон микропроцессын техникийн ухааны мэргэжлийн суурь эзэмшүүлэн үйлдвэр, хотын цахилгаан хангамжийн тооцооны орчин үеийн арга, тооцооны алгоритм програмчлал, эрчим хүчний алдагдлыг тодорхойлох, бууруулах арга зам, эрчим хүчний чанарын шинжилгээ, түүнийг дээшлүүлэх чиглэлээр  мэргэжүүлэн эрчим хүчний болон үйлдвэр аж ахуйн газрын цахилгаан хэрэглэгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах, цахилгаан төхөөрөмжүүдийг техник эдийн засгийн оновчтой хувилбараар барьж ашиглах онол, практикийн мэдлэг, чадварыг эзэмшихэд чиглэсэн байдаг.

 Ажлын байр

• Үйлдвэр, нийгэм ахуйн барилга байгууламж, аж ахуйн нэгжүүдэд инженер;

• Эрчим хүчний аж ахуйн нэгжүүдэд инженер;

• Эрчим хүчний мэргэжлийн байгууллагуудад судалгаа шинжилгээ, зураг төслийн ажил;

• Цахилгаан шинэ төхөөрөмж суурилуулах, туршилт тохируулга;

• Эрчим хүчний мэргэжлийн хяналтын байгууллагуудад ;

•  Их барилга, орон сууц ашиглалтын аж ахуйн нэгжүүдэд инженер, менежер болон удирдах албан тушаал гүйцэтгэнэ.