Улаанбаатар эрдэм их сургууль

Иргэний ба үйлдвэрийн барилга инженер-073202

Иргэний ба үйлдвэрийн барилга инженер-073202

• Уг мэргэжлээр элсэгчид иргэний ба үйлдвэрийн барилгын байгууллагуудад барилгын инженер, барилгын даамал, барилгын технологч, зураг төслийн болон конструктор инженерийн албан тушаалуудад ажиллах мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ. Мөн төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагууд, төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагуудад мэргэжлийн чиглэлээр ажиллана. Эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудад багш, судлаачаар ажиллах мэдлэг, дадал,  чадварыг эзэмшинэ.

 Ажлын байр

• Иргэний ба үйлдвэрийн барилгын байгууллагуудад, барилгын инженер, даамал, конструктор инженер

• Барилгын материал үйлдвэрлэлд технологичоор ажиллах

• Зураг төслийн байгууллагад зохион бүтээгч болон зураг төслийн ажилтан

• Холбогдох төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагуудад барилга, хөрөнгө оруулалт, дэд бүтэц хариуцсан ажилтан

• Шууд өөрөө барилгын бизнес гардан явуулах

• Их, дээд сургуулийн ба МСҮТ-ийн мэргэжлийн багш, эрдэм шинжилгээ, зохион бүтээх товчоонд судлаач, зохион бүтээгч