Улаанбаатар эрдэм их сургууль

Хот ба бүс нутаг төлөвлөлт, эдийн засаг мэргэжил-073103

Хот ба бүс нутаг төлөвлөлт, эдийн засаг мэргэжил-073103

• Нийгэм, эдийн засаг, газарзүй тусгай мэдлэгийн байгалийн шинжлэх ухааны тусламжтайгаар бүс нутаг, хот, тосгоны хөгжлийн явцыг судлан дүн, шинжилгээ хийх,бүс нутаг, хот, тосгоны хэтийн хөгжлийг тодорхойлох, мөн орон зайн төлөвлөлт болон бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох шаардлага онцгой чухлаар тавигдах боллоо. Энэ чиглэлд “хот ба бүс нутаг төлөвлөлт”-ийн мэргэжил онц чухал үүрэг гүйцэтгэх болж энэ чиглэлийн мэргэжилтныг бэлтгэх хэрэгцээ шаардлага онцгой өндөр болж байна.

• Уг чиглэлийн мэргэжлийн нь түүх, соёл иргэншлийн уламжлал, эдийн засаг нийгэм хөгжлийн үндсэн чиглэл, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагад нийцүүлэн хүн амын эрүүл аюулгүй амьдрах орон зайн тааламжтай орчныг бүрдүүлэхийн тулд бүс нутаг, хот, тосгоны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах зэрэг мэдлэг, чадвар, дадал эзэмшинэ.

 Ажлын байр

• Нийслэл, аймаг, сум дүүрэг болон суурин төвүүдэд хот байгуулалт, төлөвлөлт, газрын албаны мэргэжилтнээр болон эдгээр мэргэжлийн чиг үүрэг хариуцсан ажилтнаар ажиллах

• Хот, дүүрэг, аймгийн барилга хот байгуулалтын зураг төслийн байгууллага, мэргэжилтэн болон удирдах ажилтнаар ажиллах

• Хотын засаг даргын тамгын газрын аж үйлдвэр, ХАА болон бусад бизнесийн үйлчилгээ хариуцсан албаны ажилтан болон ИТХ-ын ажлын албаны ажилтнаар ажиллах

• Эрдэм шинжилгээ, төр, олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан, хотын ба төсвийн эдийн засагч, мэргэжилтэн, экспертээр ажиллах боломжтой.