Засагт хан дээд сургууль

Нягтлан бодох бүртгэл

Хөтөлбөрийн  тодорхойлолт

Мэргэжлийн чиглэлийн зориулалт: нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэргийн боловсролын агуулга нь төгсөгчдөд төрийн захиргааны болон аж ахуй нэгж байгууллагууд, санхүү, татвар, хяналт, даатгалын төв, орон нутгийн албад сургалт эрдэм шинжилгээний байгууллагад санхүүгийн удирдлага нягтлан бодох бүртгэл, сургалт, судалгааны чиглэлээр ажиллахад шаардлагатай мэдлэг чадвар, хандлага олгоно.

Хөтөлбөрийн үндэслэл

 Тодорхой мэргэжлийн чиглэлийн бакалаврын боловсролын агуулга нь энэхүү стандартыг үндэслэн боловсруулсан мэргэжлийн тодорхойлолт, сургалтын төлөвлөгөө, хичээлүүдийн хөтөлбөр, дадлагын хөтөлбөрүүдээр тодорхойлогдоно.

Хөтөлбөрийн зорилго, зорилт

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь “Нягтлан бодох бүртгэл”-ийн мэргэжлээр олгох бакалаврын боловсролын агуулга, түүний үнэлгээ, сургалтын хугацаа, сургалтын орчинд тавих үндсэн шаардлагыг баталгаажуулж, дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны бие даасан байдлыг хангаж, сургалт олон хувилбартай байх нөхцлийг бүрдүүлэхэд оршино. Энэхүү хөтөлбөр нь “Боловсролын тухай хууль”, “Дээд боловсролын тухай” хуулийн хүрээнд дээд боловсролын “Нягтлан бодох бүртгэлийн” мэргэжлийн бакалаврын зэргийн боловсролын агуулга, сургалтын орчны нийтлэг шаардлагуудыг тогтооно.

Хөтөлбөрийн төгсгөлд хүрэх үр дүн

/Оюутны эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар, чадамж/

Бакалавр зэрэгтэй нягтлан бодох бүртгэлийн мэдээлийн систем, түүний бодлого, технологийг байгууллагын онцлогт нийцүүлэн боловсруулж мөрдүүлэх,анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайлан гаргах

Байгууллагын санхүүгийн тайлан үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилгээ хийж, өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал зөвлөмж боловсруулах,

Санхүү, банк, татварын болон бусад харилцагч байгууллага хүмүүстэй тооцоо нийлж үлдэгдлийг баталгаажуулах,

 

Үйлдвэрлэлийн зардал, өртгийн тооцоо, удирдлагын бүртгэлийн шаардлагатай судалгаа, дүгнэлт, мэдээ тайлан гаргах, санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж, хүлээн авах, тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлийн шалтгааныг шинжилж, дүгнэлт өгч, багаар болон удирдах албан тушаалд ажиллах ур чадвартай боловсон хүчин болон бэлтгэгдэх.