Ховд их сургууль

Элсэгчдийн бүртгэл, бүрдүүлэх материал, хугацаа

Элсэгчдийн бүртгэл, бүрдүүлэх материал, хугацаа

  • Ховд их сургуульд суралцах эрхийн бичиг авсан хүмүүс 2016 оны 8-р сарын 22-28-нд Ховд их сургуулийн хичээлийн I, II байранд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлсэн байвал зохино. Үүнд:
    • Ховд их сургуульд суралцах эрхийн бичиг;
    • Суурь болон бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт;
    • Ерөнхий шалгалтын батламж;
    • Сурагчийн хувийн хэрэг;
    • Иргэний үнэмлэхний хуулбар;
    • ЭМД-ын дэвтэр
    • 3х4 хэмжээний, 2014 оны 3 хувь цээж зураг;
    • Сургалтын төлбөрөө төлсөн баримт (Голомт банк 560 500 58 58 тоот данс)
    • Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжинд хамрагдах бол холбогдох бичиг баримтууд зэрэг болно.
  • Хүндэтгэх шалтгаангүйгээр дурдсан хугацаанд бүртгүүлээгүй хүнийг сургууль орхисонд тооцож хасна.
  • Тус сургуульд суралцах гадаадын иргэд дээрх материалаас гадна дэлгэрэнгүй анкет (тусгай маягтаар), эрүүл мэндийн тодорхойлолт, Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах бол БСШУЯ-ны албан бичиг зэргийг бүрдүүлсэн байна.
  • Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдэж элссэн тохиолдолд сургуульд бүртгэхгүй бөгөөд хуулийн байгууллагад мэдэгдэнэ.
  • Хяналтын тоо гүйцээгүй мэргэжлээр оюутан элсүүлэх асуудлыг тухайн үед Ховд их сургуулийн захирлын тушаалаар зохицуулна.
  • Элсэхэд тавих нөхцөл шаардлагыг хангасан иргэнийг аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар гэрээ хийж элсүүлэн сургаж болно.