Засагт хан дээд сургууль

Санхүү банк

Хөтөлбөрийн  тодорхойлолт

Энэхүү хөтөлбөр нь “Боловсролын тухай хууль”, “Дээд боловсролын тухай” хуулийн хүрээнд дээд боловсролын “Санхүү, банк” мэргэжлийн бакалаврын зэргийн боловсролын агуулга, сургалтын орчны нийтлэг шаардлагуудыг тогтоосон баримт бичиг юм.  

Хөтөлбөрийн үндэслэл

Тодорхой мэргэжлийн чиглэлийн бакалаврын боловсролын агуулга нь энэхүү стандартыг үндэслэн боловсруулсан мэргэжлийн тодорхойлолт, сургалтын төлөвлөгөө, хичээлүүдийн хөтөлбөр, дадлагын хөтөлбөрүүдээр тодорхойлогдоно.

Хөтөлбөрийн зорилго, зорилт

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь “Санхүү, банк” мэргэжлээр олгох бакалаврын боловсролын агуулга, түүний үнэлгээ, сургалтын хугацаа, сургалтын орчинд тавих үндсэн шаардлагыг баталгаажуулж, дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны бие даасан байдлыг хангаж, сургалт олон хувилбартай байх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Хөтөлбөрийн төгсгөлд хүрэх үр дүн

/Оюутны эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар, чадамж/

Банкны нягтлан бодох бүртгэлд ашиглагдах програм хангамжтай танилцсан байх

Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нягтлан бодох бүртгэлийн дагуу арилжааны банкны бүртгэлийг хөтлөн, санхүүгийн тайлан гаргах

Банкны санхүүгийн тайланд шинжилгээ хийж, өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал зөвлөмж боловсруулах

Арилжааны банкны харилцагч байгууллага, аж ахуй нэгж, хуулийн этгээд, иргэдтэй дансны үлдэгдлийг баталгаажуулах

Банкны зардал, өртгийн тооцоо, удирдлагын бүртгэлд шаардлагатай судалгаа дүгнэлт, мэдээ тайлан гаргах

Арилжааны банкны санхүүгийн тайлан, татварын тайлан, төв банкнаас шаардах мэдээ, тайлангуудыг боловсруулан шалгах, хүлээн авах, тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлийн шалтгааныг шинжилж, дүгнэлт өгөх