Засагт хан дээд сургууль

Бизнесийн удирдлага
Хөтөлбөрийн тодорхойлолт
Энэхүү хөтөлбөр нь дээд боловсролын агуулга, түүний үнэлгээ, багшийн мэргэжлийн төвшин, сургалтын байгууллагад тавих үндсэн шаардлагыг тодорхойлсон баримт бичиг юм.
 
Хөтөлбөрийн үндэслэл
Бизнесийн  удирдлагын салбарын хурдацтай хөгжил, тэдгээрийн бизнес болоод өдөр тутмын амьдралд хэрэглэх хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж буй зэргээс хамааран энэ чиглэлийн мэргэжлийн боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр хийгээд агуулгыг байнга шинэлэг байлгах хэрэгцээ шаардлага зөвхөн манай улсын дээд, дунд, тусгай боловсролын хувьд бус дэлхийн бусад орнуудын өмнө тавигдаж байна. Өдгөө олон улсын, нэр хүнд бүхий мэргэжлийн байгууллага, холбоодоос бизнесийн удирдлагын хичээлийн  сургалтын төлөвлөгөөг шинэчлэх, боловсруулах талаарх арга зүйн зөвлөмж, зөвлөгөө боловсруулах зэрэг ажлыг олон улсын хэмжээнд хамтран хэрэгжүүлж байна.Тиймээс нэн тэргүүнд тавигдаад байгаа шаардлагыг хангахын тулд энэхүүхөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан болно.
 
Хөтөлбөрийн зорилго
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь “ БИЗНЕСИЙН УДИРДЛАГА ” чиглэлийн бакалаврын төвшний боловсролын агуулга, үнэлгээ, сургалтын орчин, хугацаанд тавих үндсэн шаардлагыг баталгаажуулж, дээд боловсролын байгууллагын бие даасан байдлыг хангаж, сургалт олон хувилбартай байх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
 
Хөтөлбөрийн зорилт
Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан, гоо сайханы таашаалд нийцэхүйц, удирдлага зохион байгуулалтаар хангахуйц түвшний Бизнесийн удирлагын  мэргэжилтэн бэлтгэх зорилгыг агуулна.
 
Хөтөлбөрийн төгсгөлд хүрэх үр дүн
/Оюутны эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар, чадамж/

Бакалавр зэрэгтэй  мэргэжил эзэмшсэн оюутан нь   мэргэшсэн чиглэлээрээ бие даан Бизнесийн байгууллага болон, соёл үйлчилгээний байгууллагад  удирдах албан тушаалд ажиллах боломжтой.