Батлан хамгаалахын их сургууль

Элсэлтийн журам
МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН
ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Бакалаврын хөтөлбөр:
БХИС-ийн бакалаврын хөтөлбөр нь иргэний болон цэрэг, батлан хамгаалахын гэсэн үндсэн хоёр чиглэлийн сургалтыг хамарна.
Иргэний чиглэл нь байгаль, нийгмийн ухаанд суурилсан нийтийн удирдлага, аюулгүй байдал, эрх зүй, эдийн засаг, холбоо, электроник, автоинженер, барилга, зам гүүрийн зэрэг чиглэлээр бакалаврын боловсрололгоход чиглэгдэнэ.
Цэрэг, батлан хамгаалах чиглэл нь Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагын офицерийн албанд ажиллах хүсэл, эрмэлзэлтэй, БХИС-ийн Аюулгүй байдлын сургуулиар 2,5 жилийн хугацаанд байгаль, нийгмийн ухааны ерөнхий суурь, мэргэжлийн суурь хөтөлбөрийг бүрэн судалж, сурлага, төлөвшил, бие бялдрын тусгай шаардлагыг хангасан оюутныг Цэргийн нэгдсэн сургуульд шилжүүлэн төрийн цэргийн байгууллагуудын мэргэжил, хяналтын тоо, захиалгын дагуу цэргийн ухааны бакалаврын боловсрол олгоно.
1.2. Мэргэжлийн боловсролын хөтөлбөр:
а. Цэргийн хөгжмийн сургууль нь хөгжимдөх урлаг хөтөлбөрт Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр анги төгссөн хөгжмийн авьяастай сурагчдыг элсүүлэн 4 жил цэргийн үлээвэр хөгжмийн сурагчаар суралцуулж, дипломын боловсрол бүхий хөгжимчин ахлагчаар төгсгөнө.
б. Ахлагчийн сургууль нь цэргийн зэвсэглэл, техник, тусгай тоноглол, төхөөрөмжийн чиглэлээр мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт 23 хүртэлх насны иргэдийг суралцуулан цэргийн мэргэжил эзэмшүүлж, ахлагчийн албанд шилжүүлнэ.
БХИС-д суралцагч нь дараах статустайгаар суралцана. Үүнд:
·   Сонсогч – Цэргийн албаны хэм хэмжээг баримтлан цэргийн дүрэмт хувцасаар хангагдсан цэргийн мэргэжлээр суралцаж буй иргэн.
·      Сурагч – ЦХС, АС-д суралцаж буй иргэн.
·      Оюутан – бакалаврын хөтөлбөрөөр Аюулгүй байдлын сургуульд суралцаж буй иргэн.
1.3. БСШУ-ны сайдын баталсан дээд боловсролын сургалтын байгууллагад “Оюутан элсүүлэх журам“, “Батлан хамгаалахын их сургуулийн дүрэм”, “БХИС-ийн боловсрол олгох сургалтын журам” болон энэхүү журмыг удирдлага болгон элсэлтийг зохион байгуулна.
1.4. БХИС-д элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссын үйл ажиллагаа энэ журмын хүрээнд зохицуулагдана.
1.5. БХИС-ийн бакалавр болон мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, зохих болзол хангаж элсэлтийн хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчийг “элсэгч”, бүртгэлийн системийг “систем”, элсэлтийг зохион байгуулахаар томилогдсон комиссыг “элсэлтийн комисс”, элсэлтийн үйл ажиллагаанд оролцох ажилтныг “комиссын гишүүн” гэнэ.
1.6. БХЯ, БХИС-аас тогтоосон мэргэжил, хяналтын тооны хүрээнд БХИС-ийн бакалавр, мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт суралцагч элсүүлнэ.
1.7. Энэхүү журмыг БХИС-ийн http://dum.gov.mn/elselt/http://dum.gov.mn болон Боловсролын үнэлгээний төвийн http://www.eec.mn хаяг, цахим болон төвийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд байршуулан, бүртгүүлэхийг хүсэгчдийг танилцах нөхцлөөр хангана.
1.8. Журмын хэрэгжилтэд төрийн захиргааны төв болон бусад байгууллага, олон нийт, эцэг, эхийн төлөөлөл, БХИС-ийн удирдлагын зүгээс хөндлөнгийн хяналт тавих нөхцлийг бүрдүүлсэн байна.
1.9. БХИС-ийн оюутны сургалтын төлбөрийг нэг оюутанд ноогдох тогтмол зардал, нэг кредит цагийн үнэлгээ, их дээд сургуулиудын сургалтын төлбөрийн дундаж жишигтэй уялдуулан тогтооно /2016 – 2017 оны хичээлийн жилийн оюутны сургалтын төлбөрийн хэмжээ хавсралт № 1/.
1.10. Бакалаврын хөтөлбөрийг Цэргийн нэгдсэн сургууль,Аюулгүй байдлын сургууль, хөгжмийн урлаг хөтөлбөрийг Цэргийн хөгжмийн сургууль, мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь Ахлагчийн сургууль байна. 
1.11. Магистр, докторын сургалтын элсэлтийг “БХИС-д боловсрол олгох сургалтын журам”-ын дагуу жилд 2 удаа (намар, өвөл) зохион байгуулна.
 
Хоёр. Бүртгүүлэгчдэдтавихшаардлага
2.1. Элсэхээр бүртгүүлэгч нь өөрийн хүсэл сонирхол, итгэл үнэмшлээрээ сонголтоо хийсэн, бие бялдрын тусгай шаардлагыг хангасан, ёс суртахууны зөв хүмүүжил, төлөвшилтэй, суурь өвчингүй, бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой Монгол Улсын иргэн байна.
2.2. Орон нутгаас суралцагч элсүүлэх хуваарьт зөвхөн тухайн аймагт оршин суугаа иргэд, Улаанбаатар хотоос элсүүлэх хуваарьт нийслэлд болон орон нутагт ЭЕШ өгсөн иргэд бүртгүүлнэ. /Орон нутагт ЭЕШ өгсөн бүртгүүлэгч нь УБ хотод элсүүлэх хуваарьт бүртгүүлэхдээ шилжилт хийсэн бүртгэлтэй байх шаардлагатай/
2.3. Бүртгүүлэгч нь элсэхийг хүссэн хөтөлбөр /бүлэг хөтөлбөр/-т элсэхэд шаардлагатай хичээлээр 2015 болон 2016 онд ЭЕШ өгсөн байна.
2.4. Бүртгүүлэгч өмнөх жил өгсөн ЭЕШ-ын оноог ахиулах зорилгоор 2016 онд дахин шалгалт өгсөн тохиолдолд илүү оноотой зөвхөн нэг батламжаар бүртгүүлнэ.
2.5. Бүртгүүлэгч БХИС-д бүртгүүлэхээс өмнө ЭЕШ-ын шалгуулагчийн буланд нэвтэрч, өөрийн хувийн мэдээлэл болон дүнтэй танилцаж, зөрчилтэй асуудал байвал урьдчилан шийдвэрлүүлсэн байна.
2.6. Зарим хөтөлбөрийн онцлогоос хамаарч бүртгүүлэгч энэ журмын 4.2-д заасан ур чадварын нэмэлт шалгалт өгнө. Нэмэлт шалгалтын хуваарийг бүртгэх үед мэдэгдэнэ.
2.7. Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэгч ЭЕШ-д 500-аас доошгүй, мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт бүртгүүлэгч нь 480-аас доошгүй хэмжээст оноо авсан байх шаардлагатай. (Хөтөлбөрүүдийн бүртгэлийн хэмжээс тоноо, хавсралт №2).
2.8. Элсэгчдийн насны хязгаар 23, бакалаврын хөтөлбөрт элсэгчдийн хүйсийн харьцаа - эрэгтэй-70%, эмэгтэй-30% байх ба үүнийг аймаг, нийслэлийн элсэлтийн комисст тусгайлан тооцож хүргүүлнэ.
2.9. ЗХЖШ, бусад хүчний байгууллагаас элсэхийг хүссэн 30 хүртэлх насны ахлагч өөрийн харьяа байгууллагын зөвшөөрөл, ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтэстэй байгуулсан суралцах, суралцуулах гэрээг үндэслэн бакалаврын хөтөлбөрт элсэн суралцаж болох бөгөөд ЭЕШ-ын оноогоор бусад элсэгчидтэй ижил түвшинд өрсөлдөнө. ЭЕШ-ын шаардлагыг хангаагүй тохиолдолд элсэн суралцах боломжгүй болно.
2.10. Сургалт, эрдэм шинжилгээ, урлаг спорт, зохион бүтээх чиглэлээр улс, олон улсын хэмжээний олимпиад, уралдаан тэмцээнд онцгой амжилт гаргасан элсэгчдэд сургалтын төлбөрийг 50% хүртэл хөнгөлөх боломж олгоно.
2.11. ЭЕШ-ын оноогоороо БХИС-ийн хөтөлбөрийн хэмжээст оноог хангасан “Тэмүжин-Өрлөг” сургуулийн төгсөгчид болон хэмжээст оноо нь 700-аас дээш оноотой элсэгчдийг /эрэгтэй/ “сонсогч”-оор сургалтын төлбөрийн хөнгөлөлттэйгээр суралцуулна.
2.12. Хөгжмийн урлаг хөтөлбөрт хөгжимчний мэргэжилтэй, мэргэжлээрээ      2-оос доошгүй жил ажилласан, 25 хүртэлх насны ахлагч болон хөтөлбөрт заагдсан шаардлага хангасан иргэдийг элсүүлэн суралцуулна.
2.13. Мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт 23 хүртэлх насны иргэдийг /эрэгтэй/ элсүүлж, суралцуулан цэргийн мэргэжил эзэмшүүлж, ахлагчийн албанд шижлүүлнэ. /Мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөр нь төлбөргүй, суралцагчид нь цэргийн дүрэмт хувцас, байр, хоол, сургалтын зардлаар үнэгүй хангагдана/.
2.14. Ахлагчийн сургуульд бүртгэлийн шаардлага хангасан хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчид нь ЗХЖШ-ын даргын цэргийн албанаас халсан тухай тушаал, анги, байгууллагын албан тоотыг үндэслэн элсэн суралцаж болно.
2.15. Ахлагчийн сургуульд БХЯ-ны хүний нөөцийн төлөвлөлт, шаардлагыг үндэслэн эмэгтэй иргэнийг элсүүлэн суралцуулахгүй.
2.16. Бакалаврын болон мэргэжлийн боловсролын хөтөлбөрийн элсэлтийн хяналтын тоог нийслэлд 40%, аймаг, орон нутагт 60%-ийн харьцаатай тогтоох ба аймаг тус бүрт оногдох хяналтын тоог тухайн орон нутгийн хүн ам, цэргийн анги, байгууллагын байршлыг харгалзан БХИС-ийн элсэлтийн комисс тогтооно.
 
Гурав. Элсэлтийнбүртгэл
3.1. Элсэлтийн бүртгэлийг орон нутагт Монголын их, дээд сургуулиудийн консорциумын шугамаар тусгай журам, хуваариар, Улаанбаатар хотод цахим хэлбэрээрhttp://dum.gov.mn/elselt хаягаар явуулна.
3.2. Улаанбаатар хотод элсэлтийн цахим бүртгэл 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 08.00 цагт эхэлж, 7 дугаар сарын 03-ны өдрийн 15.00 цагт дуусна.
3.3. Бүртгүүлэгч системд ЭЕШ-ын бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулснаар элсэх хүсэлтээ гаргана.
3.4. Системд амжилттай нэвтэрсэн үед системээс бүртгүүлэгчийн хувийн болон ЭЕШ-ын мэдээллийг дэлгэцэнд харуулах ба хүндрэлтэй асуудал үүссэн тохиолдолд Элсэлтийн комисс болон Боловсролын үнэлгээний төвд хандаж шийдвэрлүүлнэ.
3.5. Хувийн мэдээллийг баталгаажуулсны дараа сонирхсон хөтөлбөрийнхөө талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. /Хавсралт №4/
3.6. Бүртгүүлэгч нь БХИС-ийн элсэлтийн бүх хөтөлбөрт бүртгүүлэн өрсөлдөж болно.
 
Дөрөв. Элсэгчийгшалгаруулах
4.1. Хэмжээст оноог хангасан бүртгүүлэгчдээс шалгаруулалт хийхдээ хавсралтад заасан шалгалтуудын харьцааг харгалзана. Жишээ нь: Хөтөлбөрийн хоёр шалгалтын оноог 70:30 гэсэн харьцаагаар нэмнэ.Элсэгч нэгдүгээр хичээлд 580 оноо, хоёрдугаар хичээлд 420 оноо авсан гэж үзвэл таны нийлбэр оноо 532 болно.
4.2. Мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт (АС, ЦХС-д) Улаанбаатар хотоос элсэгчдийг 7 дугаар сарын 06-нд цэргийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн үзлэгт хамруулна.
4.3. Дараах хөтөлбөрүүдээр ур чадварын нэмэлт шалгалт авна. Үүнд:
·      Хөгжмийн урлаг хөтөлбөрт элсэгчдээс сонсгол болон хөгжимдөх ур чадварын шалгалт авч, эдгээр чадварыг 100% гэж тооцон 70%-иас дээш амжилт үзүүлбэл тэнцэх шалгуурыг хангасан гэж үзнэ.
·      Нийслэлээс Ахлагчийн сургуулийн мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөр, Хөгжмийн болон хөгжимдөх урлаг хөтөлбөрт элсэгчдээс ур чадварын шалгалтыг БХИС-ийн элсэлтийн комисс Улаанбаатар хотод 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 13.00 цагт авна (шалгалт авах байр, танхимыг бүртгэлийн үед мэдэгдэнэ). Шалгалтын дүнг мөн өдрийн 20.00 цагт системд байршуулж нийтэд мэдээлнэ.
·      Хөдөө орон нутгийн хувьд аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас эрүүл мэндийн үзлэгт оруулж тэнцсэн иргэнээс бие бялдрын шалгуур үзүүлэлтээр биеийн тамирын шалгалт авч /Хавсралт №3/, орон нутгийн элсэлтийн комисст хүлээлгэн өгнө.
4.4. Хэмжээст оноо тэнцсэн тохиолдолд гүйцэтгэлийн хувиар байр эзлүүлж, хуваарь олгох ба гүйцэтгэлийн хувь тэнцвэл боловсролын гэрчилгээний дундаж оноог харгалзана.
4.5. Онооны дарааллаар хөтөлбөр бүрээр цуваагаар байр эзлүүлж, хяналтын тоонд багтсан элсэгчдийннэрсийг мэдээлийн самбарт байршуулна.
4.6. Цэргийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр эрүүл мэндээр тэнцэхгүй нь тогтоогдсон, бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй элсэгчдийг жагсаалтаас хасч, онооны дарааллаар дараагийн бүртгүүлэгчид сонголтыг шилжүүлнэ.
 
Тав. Элсэгчээр бүртгэх
5.1. Улаанбаатар хотоос бакалаврын хөтөлбөрт тэнцсэн элсэгчдэд 7 дугаар сарын 04-05-ны өдрийн, мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт элсэгчдэд 7 дугаар сарын 08-ны өдрийн 08.00-17.00 цагт БХИС-д суралцах эрхийн бичиголгоно.
5.2. Заасан хугацаанд ирж, суралцах эрхийн бичгээ аваагүй бүртгүүлэгчийг суралцахаас татгалзсанд тооцон, онооны дарааллаар дараагийн элсэгчид сонголтыг шилжүүлнэ.
5.3. Бүртгэлийн хураамж 10 000 төгрөг байх ба бүртгүүлэгчнь эрхийн бичиг авахдаа дараах материалы гбүрдүүлсэн байна.
·      Иргэний үнэмлэх /ахлагчийн үнэмлэх/
·      ЭЕШ-ын батламж
·      Боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
·      Сурагчийн хувийн хэрэг
·    БХЯ, ЗХЖШ-ын зөвшөөрөл, анги байгууллагын тодорхойлолт /зөвхөн ахлагч нарт хамаарна/
·      3х4 хэмжээний цээж зураг 4 хувь
·      Төгссөн сургуулийн тодорхойлолт
·   Системээс илгээсэн бүртгэлийн хуудас зэрэг материалуудыг битүүмжлэл сайтай хавтсанд хийж бүрдүүлэн байна.
5.4. Хэрэв хөтөлбөрт бүртгүүлэх элсэгчид нь хяналтын тоондоо хүрээгүй бол нөхөн элсэлтийг явуулна.
5.5. Элсэгч нь “БХИС-ийн дүрэм”-д заасан суралцагчдад тавигдах шаардлагын дагуу Аюулгүй байдлын сургуулийн захирал, Эрдэм шинжилгээ, сургалтын албатай “Суралцах гэрээ” байгуулна.
 
Зургаа. Бусад
6.1. Сургалтын нэг хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөрт шилжин суралцах асуудлыг зөвхөн нэгдүгээр дамжааны хөтөлбөрийг бүрэн хангасан тохиолдолд анги дэвших тушаал гарахаас өмнө шийдвэрлэх ба суралцах эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно.
6.2. Ахлагчийн сургуулийн мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт орон нутгаас тэнцсэн элсэгчид нь
· 7 дугаар сарын 27, 28-ны өдөр БХИС-ийн элсэлтийн комисст бүртгүүлнэ.
· 7 дугаар сарын 29, 30-нд цэргийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдана.
· Тэнцсэн элсэгчид 7 дугаар сарын 30, 31-нд бие бялдрын шалгуур үзүүлэлтээр биеийн тамирын шалгалтыг давтан өгнө.
· 8 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 28-ныг хүртэл хугацаанд цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж, цэргийн тангараг өргөнө.
6.3. Бакалаврын хөтөлбөрт суралцах эрх авсан элсэгчид 8 дугаар сарын     22-нд ажлын цагаар сургууль дээр өөрийн биеэр ирж бүртгүүлэх ба ажлын 5 өдөрт багтаан боловсролын хууль тогтоомж, БХИС-ийн дүрэм, дотоод журам, зохион байгуулалтын, сургалтын журамтай танилцаж, тухайн хичээлийн хагас жилд судлах “Хичээл сонголт“ хийж “Cloud university v-1.0” системд бүртгүүлнэ.
6.4. Элсэгчид системд бүртгүүлэхээс өмнө сургалтын төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд суралцах эрх нээгдэнэ.
6.5. Суралцах эрх авсан боловч заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж бүртгүүлээгүй элсэгчийг суралцахаас татгалзсан гэж үзэн, суралцах эрхийг хүчингүйд тооцно.
6.6. Элсэлтийн цахим хуудас нь тогтмол ажиллагаатай байж, элсэлтийн талаарх мэдээллээр бүртгүүлэгчдийг хангана.
6.7. Элсэгчдэд бүрэлдэхүүн сургуулиуд хөтөлбөрүүдээ танилцуулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг зохион байгуулна.
6.8. ЭЕШ-ын оноо нь БХИС-д суралцах нөхцлийг хангасан “Бакалаврын зэргийн диплом”-той элсэгчдийг суралцуулах асуудлыг “БХИС-д боловсрол олгох журам”-ын 4.9.2. дэх заалтыг үндэслэн хэрэгжүүлнэ.
 
Хавсралт №1
 
БХИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн бакалаврын оюутны сургалтын төлбөрийн хэмжээ
 
Боловсролын зэрэг
Анги, жилээр
2016-2017 оны төлбөр
3
Бакалавр
/өдөр/
1
1,800,000
2
1,700,000
3
1,600,000
4
1,500,000
4
Бакалавр /эчнээ/
1-5
1,200,000
 
Бакалаврын хөтөлбөрт суралцаж байгаа оюутны сургалтын төлбөрийг хичээлийн жилийн эхэнд тодорхой график, хуваарын дагуу БХИС-ийн санхүү тасагтай гэрээ байгуулж, харилцан тохиролцож хэсэгчлэн төлж болно.
  
Хавсралт №2
 
Бакалаврын бүлэг хөтөлбөр, хэмжээст оноо, өгсөн байх
ЭЕШ-ын хичээл
 
Бүлэг
Хөтөлбөр
Хэмжээст оноо
Элсэлтийн шалгалт
I-70%
II-30%
I
Математик суурьтай хөтөлбөр I
520
Математик
Нийгмийн тухай мэдлэг
II
Математик суурьтай хөтөлбөр II
500
Математик
Физик
III
Физик суурьтай хөтөлбөр
500
Физик
Математик
IV
Нийгмийн тухай мэдлэг суурьтай хөтөлбөр
600
Нийгмийн тухай мэдлэг
Математик
V
Хими суурьтай хөтөлбөр
500
Хими
Математик
VI
Хөгжмийн урлаг
500
Монгол хэл
Нийгмийн тухай мэдлэг
 
Тайлбар:
· Математик суурьтай хөтөлбөр I (Ерөнхий цэрэг, хуягт танкийн команд, Эдийн засаг)
· Математик суурьтай хөтөлбөр II (Авто инженер, Цэргийн инженер, Артиллери, Цэргийн зэвсэглэл)
· Физик суурьтай хөтөлбөр (Зенитийн пуужин - автоматжуулалт, Зенитийн артиллери – Электроник, Радио техникийн команд, Цэргийн холбооны инженер)
·  Нийгмийн тухай мэдлэг суурьтай хөтөлбөр (Нийтийн удирдлага)
·  Хими суурьтай хөтөлбөр (Цэргийн хими хамгаалалт)
·  Хөгжмийн урлаг
  
Ахлагчийн сургуулийн мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт элсүүлэх ЭЕШ-ын хичээл, хэмжээст оноо
 
Мэргэжил
Хэмжээст оноо
ЭЕШ-ын оноог тооцох хичээлүүд
Хичээл-1 70%
Хичээл-2  30%
1.
Мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөр
480
Математик
Физик
  
Хавсралт №3
 
Хөгжмийн урлаг болон мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт элсэгчдээс авах бие бялдрын шалгуур үзүүлэлтийн норматив
 
Бие бялдарын чанарууд
Дасгалын төрөл
Аргачлал
Тэнцүүлэх үзүүлэлт
1.
Хүч
Дүүжинд суниах
Тоо
12-оос дээш
2.
Гэдэсний таталт
Тоо
56-аас дээш
3.
Тэсвэр
3000 метрт гүйх
мин
12.30-аас дотогш
4.
Хурд