Үндэсний техникийн их сургууль

ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР
  • Цахилгаан систем шугам сүлжээний инженер нь цахилгаан систем ба түүний элементүүдэд явагдах янз бүрийн физик процессуудын үндсэн хуулиуд тэдгээрийн мөн чанарыг тайлбарлах, дүн шинжилгээ хийх , тэдгээр процесст нөлөөлөх дотоод болон гадаад хүчин зүйлүүдийг үнэн зөв тодорхойлох тухайн процессыг танин мэдэх үндсэн хэрэгсэл болох онолын ба математикийн өндөр мэдлэгийг эзэмшсэн байна.
  • Энэ мэргэжилтэн нь цахилгаан систем ба харъяа үйлдвэр , албан газруудын цахилгаан тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг хангах шаардлага үзлэг засвар тохируулгыг бие даан хйих дадлага туршлагыг эзэмшсэн байна.
  • Мэргэжилтэн нь эзэмшсэн онолын болон математик мэдлэгээ практик амьдралд хэрэгжүүлж чаддаг , явуулсан судалгаа шинжилгээний ажлын талаар үнэлэлт дүгнэлт гаргаж чаддаг техникийн болон янз бүрийн баримт бичиг, төсөл боловсруулах үйлдвэрийн хамт олныг удирдан чиглүүлэх чадварыг эзэмшсэн байна. 
  • Цахилгаан төхөөрөмжүүдийг техник эдийн засгийн ашигтай хувилбараар барьж байгуулах, ашиглах онол практикийн мэдлэг, чадварыг эзэмшсэн байна.
  • Гадаад хэл, үйлдвэрийн технологийн процессийн автоматжуулах болон менежментийн мэдлэгийн зохих түвшинг эзэмшсэн, хамт олныг удирдан ажиллах чадвартай инженер бэлтгэгдэнэ.
  • Харилцааны стратеги, бүтцийг ойлгох, график дүрслэлээр болон бичигээр тайлагнах, хүнтэй харицах үндсэн ур чадвартай байх