Үндэсний техникийн их сургууль

АРХИТЕКТУР МЭРГЭЖИЛ
  • Орон сууц, олон нийтийн барилга, хот төлөвлөлтийн үндсэн мэдлэг эзэмшиж, ландшафт, архитщктурын график зохиомж, хйиц бүтээц, материал, нийгэм, инженерийн дэд бүтцийн системтэй нэгтгэн судалж, тэдгээрийн технологи, ашиглалт, үйлчилгээг нарийн тусгасан зураг төслийн шйидэл боловсруулах
  • Захиалагчийн эрэлт хэрэгцээ, хүсэл, санхүүгийн чадамжид тохирсон зураг төсөл боловсруулан, барьж байгуулах ажилд мэргэжлийн зөвөлгөө өгч хэрэгжүүлэх, шаардлагатай үед удирдан зохион байгуулах
  • Барилга байгууламжийн өгөршил, эвдрэл гэмтлийг илрүүлэх, гарсан шалтгаан нөхцлийг оношлох, засварлах, шинэчлэн сайжруулах санал дэвшүүлэн зураг төслийн шийдлээр харуулах
  • Орчин үеийн зураг төслийн програм ашиглан архитектур, орон зай, урлаг, уран сайхны олон хувилбартай шийдлийг гарган эдийн засаг, нийгмийн үр ашиг тооцох
  • Нийлмэл хийц бүтээцтэй барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах, ашиглах чадвар, дадалтай байхаас гадна, түүнийг зураг төслийн баримт бичиг боловсруулахдаа стандартын дагуу гүйцэтгэж чаддаг байх
  • Архитектур, хот байгуулалтын бодлого боловсруулж, үйлвэрлэл, практикт нэвтрүүлэх шаардлагатай томьёолсон загвар дэвшүүлж, архитектурын графикийн аргаар илэрхийлэн харуулж чаддаг байх
  • Судалгаа шинжилгээ хийх үндсэн арга зүйг зохих түвшинд эзэмшиж, судалгааны ажлын тодорхой дадал чадвартай болох