Үндэсний техникийн их сургууль

ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛ
  • Дулааны цахилгаан станцын болон дулааны станцын технологийн процессыг удирдах, тоноглолуудын найдвартай, хэмнэлттэй, тасралтгүй ажиллагааг хангах, тоног төхөөрөмжийн тооцоо, сонголт, төсөл зохиох онол, дадлагыг эзэмшинэ.
  • Дулааны цахилгаан станц, дулааны станц, дулааны эрчим хүчний системийн хөгжлийн болон эдийн засгийн оновчлолын арга, тоног төхөөрөмжийн ажлын математик загвар зохиох, туршилт шинжилгээний ажлыг төлөвлөх, зохион явуулах, туршилтын үр дүнг боловсруулах аргын онол,дадлага эзэмшсэн байна. 
  • Усан хангамж ариутгах татуургын менежментийг сайжруулах, хүрээлэн буй орчныг бохирдлоос хамгаалах техник, технологийн шинэчлэл хийх, засварлах, ажлыг удирдан явуулах чадвартай болж төгсөнө.
  • Хот суурин газрын дулаан хангамжын сүлжээ, бүх төрлийн барилга байгууламжийн халаалт, агаар сэлгэлт, кондиционарын системийг төлөвлөх, зураг төсөл боловсруулах, системийг угсрах , засварлах, ашиглах, тохируулах , тэдгээрт хяналт тавих, судалгааны ажил хийх зэрэг чадварыг эзэшиж төгсөнө.
  • Гадаад хэлийг өдөр тутмын болон мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадвартай байх;
  • Багаар хоршин ажиллах өөрийн хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулдаг, харилцааны соёлтой, монголын утга зохиолын хэлээр найруулан бичих, илтгэх, зөрчилтэй нөхцөлд бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж удирдлагын оновчтой шийдвэр гаргах, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай байна:
  • Амьд ба амьгүй байгаль, үзэгдэл, үйл явцын тухай бүрэн дүүрэн төсөөлөлтэй, байгалийг танин мэдэх шинжлэх ухааны орчин үеийн аргуудынболомжийг ойлгосон, тэдгээрийг мэргэжлийн дагуу ашиглаж чаддаг байна