Засагт хан дээд сургууль

Маркетинг
Хөтөлбөрийн тодорхойлолт
Энэхүү хөтөлбөр нь дээд боловсролын агуулга, түүний үнэлгээ, багшийн мэргэжлийн төвшин, сургалтын байгууллагад тавих үндсэн шаардлагыг тодорхойлсон баримт бичиг юм.
 
Хөтөлбөрийн үндэслэл
Бизнесийн удирдлага, аялал жуулчлалын удирдлагын салбарын хурдацтай хөгжил, тэдгээрийн бизнес болоод өдөр тутмын амьдралд хэрэглэх хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж буй зэргээс хамааран энэ чиглэлийн мэргэжлийн боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр хийгээд агуулгыг байнга шинэлэг байлгах хэрэгцээ шаардлага зөвхөн манай улсын дээд, дунд, тусгай боловсролын хувьд бус дэлхийн бусад орнуудын өмнө тавигдаж байна. Өдгөө олон улсын, нэр хүнд бүхий мэргэжлийн байгууллага, холбоодоос бизнесийн удирдлага,мөн аялал жуулчлалын удирдлагын хичээлүүдийн  сургалтын төлөвлөгөөг шинэчлэх, боловсруулах талаарх арга зүйн зөвлөмж, зөвлөгөө боловсруулах зэрэг ажлыг олон улсын хэмжээнд хамтран хэрэгжүүлж байна. Тиймээс нэн тэргүүнд тавигдаад байгаа шаардлагыг хангахын тулд энэхүү хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан болно.
 
Хөтөлбөрийн зорилго
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь “ МАРКЕТИНГ, ЗАР СУРТАЛЧИЛГАА” чиглэлийн бакалаврын төвшний боловсролын агуулга, үнэлгээ, сургалтын орчин, хугацаанд тавих үндсэн шаардлагыг баталгаажуулж, дээд боловсролын байгууллагын бие даасан байдлыг хангаж, сургалт олон хувилбартай байх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
 
Хөтөлбөрийн зорилт
“Маркетинг, зар сурталчилгаа“ чиглэлээр төгсөгч нь эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн захиргааны болон төсвийн байгууллагууд, ашгийн бус байгууллагуудын маркетингийн үйл ажиллагааг  зохион байгуулах, маркетингийн иж бүрдэл боловсруулах, олон улсын эдийн засгийн хүрээнд маркетингийн бодлого боловсруулах , маркетингийн судалгаа шинжилгээ хийх , олон нийтийн харилцааны ажлуудыг зохион байгуулах, идэвхжүүлэлтийн иж бүрдлийг оновчтой ашиглах, дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалт, үнийн болон зах зээлийн судалгаа шинжилгээний ажлуудыг гүйцэтгэж олон улсын фирмийн маркетинг менежментийн үйл ажиллагааг зохион байгуулж энэ чиглэлээр ажиллахад шаардлагатай мэдлэг чадвар, хандлага эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
 
Хөтөлбөрийн төгсгөлд хүрэх үр дүн
/Оюутны эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар, чадамж/
Бакалавр зэрэгтэй Маркетинг, зар сурталчилгаа мэргэжил эзэмшсэн оюутан нь   мэргэшсэн чиглэлээрээ бие даан Бизнесийн байгууллага болон, соёл үйлчилгээний байгууллагад  удирдах албан тушаалд ажиллах боломжтой.