Үндэсний техникийн их сургууль

“ГЕОДЕЗИ” МЭРГЭЖИЛ
  • Геодезийн хэмжилтийн математик боловсруулалтыг хийх, геодезийн программчлалыг эзэмшсэн хувийн болон улсын албан байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах чадвартайонол практикийн мэдлэг чадвар эзэмшсэн инженер болж гарна. Мэргэжилтэн нь олон улсын жишгийн түвшинд геодезийн судалгааг явуулж геодезийн технологийн процессыг удирдан явуулах, хянах, төлөвлөх, тооцоо судалгаа хийх арга барил эзэмшсэн инженер болж төгсөнө.
  • Төгсөгч нь бакалаврын инженерийн гүйцэтгэх үүргээс гадна хүмүүнлэгийн болон нийгэм-эдийн засгийн шинжлэх ухааны үндсэн сургаалуудтай танилцсан, нийгмийн шинжтэй үйл явдал, асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэх чадвартай, байгаль, нийгэм хүмүүсийн хоорондын харилцааг зохицууулдаг ёс зүй, эрх зүйн хэм хэмжээний талаарх мэдлэгийг амьдрал, үйл ажиллагаандаа ашиглах чадвартай ёс суртахууны өндөр соёлтой байна.
  • Багаар ажиллах, багийг бүрдүүлэх, удирдах төслийн менежметийг хэрэгжүүлэх, манлайлах ур чадвартай ба
  • Харилцааны стратеги, бүтцийг ойлгох, график дүрслэлээр болон бичигээр тайлагнах, хүнтэй харицах үндсэн ур чадвартай байх:
  • Гадаад хэлээр мэргэжилийн мэдээлэл ашиглах чадвартай байх:
  • Мэргэжилтэн нь олон улсын жишигийн төвшинд геодезийн судалгааг явуулж, геодезийн технологийн процесыг удирдан явуулах, хянах, төлөвлөх, тооцоо судалгаа хийх арга барилтай болсон байна.