Соёл урлагийн их сургууль

ХЭРЭГЖҮҮЛСЭН ОЛОН УЛСЫН БОЛОН ХАМТАРСАН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР

ХЭРЭГЖҮҮЛСЭН ОЛОН УЛСЫН БОЛОН ХАМТАРСАН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР 

Өнгөрсөн 25 жилд СУИС нь олон улсын хийгээд хамтарсан төсөл, хөтөлбөр, уулзалт чуулган, наадам фестивалийг олон улсын, гадаадын санхүүгийн дэмжлэгтэйгээр болон хамтын ажиллагаатай гадаадын их, дээд сургууль, байгууллагатай хамтран хэрэгжүүлж ирсний заримаас онцлон дурьдахад:

ЮНЕСКО-ГИЙН ИВЭЭН ТЭТГЭЛГЭЭР

·         “Монголын соёлын статистикийн хүрээ: үндэсний бүртгэлийн чадавхийг бүрдүүлэх нь” төсөл, 2013-2015

·        “Соёлын олон төрөл зүйл ба соёл хоорондын харилцааг тэтгэхүй” ЮНЕСКО-гийн дэлхийн тайланг монгол хэлнээ хөрвүүлэх төсөл, 2012-2014

ЮНЕСКО, МОНГОЛ УЛСЫН ССАЖЯ, БСШУЯ-ТАЙ ХАМТРАН

·         “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” олон улсын чуулган, 2015 

·         “Соёл ба хөгжил” олон улсын чуулган, 2012

ОХУ-ЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ САН, МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САНГИЙН ИВЭЭН ТЭТГЭЛГЭЭР

·         “Монгол хэлт ард түмний өвөрмөц байдал” хамтарсан эрдэм шинжилгээний хурал, 2013-2015

·         “Халимаг, Монголын дуу бүжиг 100 жилийн дараа” хамтарсан судалгаа, 2014 

·         “Орос-Монголын соёлын ижилсэл, харилцан нөлөөлөл”, 2008-2010

СОРОСЫН САН, МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ИВЭЭН ТЭТГЭЛГЭЭР

·         “Монголд урлагийн менежментийн магистрын зэргийн сургалтын хөтөлбөрийг төлөвшүүлэх төсөл”, 2004-2006

·         “Соёлын аялал жуулчлал: Төв болон Зүүн Өмнөд Азид түншлэлийг хөгжүүлэх нь олон улсын чуулган”, 2004

·         “Соёлын бодлого ба санхүүжилт” олон улсын чуулган, 2003

ХБНГУ-ЫН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР, МОНГОЛ УЛСЫН ГХЯ, ХБНГУ-ЫН УРБАН НОМАДС//МОНГОЛ СИТИЗЕНС ТББ-ТАЙ ХАМТРАН

·         Урлагийн олон төрөл зүйлээр зохион байгуулсан 6 удаагийн сургалтын хөтөлбөр, 2012 оноос эхлэн Улаанбаатар, Дортмунд хотуудад

·         ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Берлин хотод зохион байгуулагдсан соёлын хөтөлбөр, 2014

ОХУ-ЫН ДОРНОД СИБИРИЙН СОЁЛ УРЛАГИЙН УЛСЫН АКАДЕМИТАЙ ХАМТРАН

·         “Монгол-Дорнод Сибирийн соёлын орон зай” хамтарсан эрдэм шинжилгээний хурал, 2006 оноос эхлэн жил бүр ээлж дараалан Улаанбаатар, Улан-Үд хотуудад

·         “Соёлын мод” уулзалт, эрдэм шинжилгээний хурал, 2008 оноос эхлэн 8 удаа ээлж дараалан Монгол Улс, ОХУ болон БНСУ-д 

БНСУ-ЫН МЕТАА, ДАУМ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН

·         “Соёлын наадам” нүүдэлчний соёл, урлагийн фестиваль, 2008 оноос эхлэн жил бүр Хүй долоон худагт

·         “Соёлын мод” уулзалт, эрдэм шинжилгээний хурал, 2008 оноос эхлэн 8 удаа ээлж дараалан Монгол Улс, ОХУ болон БНСУ-д

БНХАУ-ын ӨМӨЗО-ны ИХ СУРГУУЛИЙН УРЛАГИЙН ДЭЭД СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН

“Монгол ардын уртын дуу” судалгааны төсөл, 2009-2011