Засагт хан дээд сургууль

Нийтийн удирдлага

Хөтөлбөрийн тодорхойлолт
“Нийтийн удирдлага” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрт сургалтын агуулга буюу судлах зүйлийн хүрээ хязгаарыг тогтоох төдийгүй сургалтыг зохион байгуулах арга, хэлбэр сургалтын орчинг хөгжүүлэх чиг хандлагыг тодорхойлж, сургалтын үр дүнг яаж хэмжихийг нарийвчлан төлөвлөнө. Ийм учраас “Нийтийн удирдлага” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөр нь хичээлийг төлөвлөх, зохион байгуулах, заах, үнэлж дүгнэх үндэс болдог. Сургалтын хөтөлбөр нь сургалтыг зохион байгуулахын тулд боловсруулж мөрддөг үндсэн баримт бичиг юм.
Хөтөлбөрийн үндэслэл
Энэхүү хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 04 сарын 28- ны өдрийн А/174 тоот (Нийтлэг шаардлага батлах тухай) тушаалыг үндэслэн “Нийгмийн ажил”  бакалаврын сургалтын үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийг дээрхи шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулсан.
Хөтөлбөрийн зорилго
Энэхүү стандартын зорилго нь “Нийтийн удирдлага” мэргэжлээр олгох бакалаврын боловсролын агуулга, түүний үнэлгээ, сургалтын хугацаа, сургалтын орчинд тавих үндсэн шаардлагыг баталгаажуулж, дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллгааны бие даасан байдлыг  хангаж, сургалт олон хувилбартай байх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
Хөтөлбөрийн зорилт
Сургалтын хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:
-“Нийтийн удирдлага” мэргэжлээр бакалаврын боловсролын агуулгыг оюутанд бүрэн эзэмшүүлэх
-Сургалтын хөтөлбөрийн  дагуу сургалтын үйлчилгээг зохих хугацаанд нь зохион байгуулах
-Сургалтын стандартад нийцсэн орчинд сүүлийн үеийн арга технологоор сургалтын үйлчилгээ үзүүлэх зэрэг болно.
Хөтөлбөрийн үр дүн

Энэхүү сургалтын хөтөлбөрийн дагуу оюутнуудад сургалтын үйлчилгээ үзүүлснээр төгсөгчдөд зохих мэдлэг, дадлага, ур чадварыг эзэмшүүлж, бие даан ажиллаж амьдрахад нь дэмжлэг үзүүлнэ.