Олон улсын улаанбаатарын их сургууль

Хүмүүнлэг
СОЛОНГОС ХЭЛНИЙ ТЭНХИМ
 - Солонгос хэлний орчуулагч 
Төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн салбар, гадаадын хөрөнгө оруулалттай компанид төрөл бүрийн аман ба бичгийн орчуулга, эрдэм шинжилгээний ажил хийх, аялал жуулчлалын газар, олон нийтийн байгууллагад ажиллах, гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллах, дотоод гадаадын магистрантурт суралцах чадвартай мэргэжилтэн болно.
 
- Солонгос хэлний багш
Дотоод, гадаадын их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль болон бусад сургалтын байгууллагад багшаар ажиллах боломжтой.
 
- Солонгос cудлалын тэнхим
• Солонгос судлаач
• Олон улс орон судлал
Гадаад дотоодын байгууллага, судалгааны төвүүдэд судлаач, орчуулагч Солонгосын хөрөнгө оруулалттай байгууллага, хэл соёлын сургууль, судалгаа шинжилгээний байгууллагуудад мэргэжилтэн, орчуулагчаар ажиллах боломжтой.
 
- Англи хэлний орчуулагчийн тэнхим
• Англи хэлний орчуулагч
Олон улсын болон үндэсний төсөвт, төслийн байгууллагад орчуулагч, Аялал жуулчлалын компанид аяллын хөтөч, Музейн тайлбарлагч, гадаад дотоодын байгууллагад орчуулагч, хэлмэрч, нарийн бичиг төслийн мэргэжилтэн, гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллах боломжтой.
 
- Англи хэлний багшийн тэнхим
• Англи хэлний багш
Багш, зохион байгуулагч, нарийн бичиг, музейн тайлбарлагч аяллын хөтөч, сургалтын аргазүйч, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллах боломжтой.
 
- Монгол судлалын тэнхим
• Хэл шинжлэл (МОНГОЛ-СОЛОНГОС)
Хоёр хэлний орчуулга хийх мэдлэг, чадвар, дадал бүхий судлаач, орчуулагч, бичиг хэргийн ажилтнаар ажиллах боломжтой.
 
• Монгол-солонгос хэлний багш
Ерөнхий боловсролын дунд сургууль, сургалтын бусад байгуул-лагуудад багш, орчуулагчаар ажиллах боломжтой.
 
 
- Гэр бүл судлалын тэнхим
 • Социологич /гэр бүл судлаач/
ШУА, судалгааны хүрээлэнгүүдэд судлаач, Яам харьяа агентлагуудад хяналт судалгаа үнэлгээ ажилтан, ХАХНХЯ-ны харьяа агентлагууд, Нийслэл, дүүргүүдийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст мэргэжилтэн, Статистикийн газар, аудитын газар, төрийн болон төрийн бус байгууллага, сургалтын байгууллагад зөвлөгч, сургагч багшаар ажиллах боломжтой.
 
- Хүүхэд нийгмийн халамжийн тэнхим
• Нийгмийн ажилтан
Халамж, үйлчилгээний төв орон нутгийн байгууллагууд, ХАХНХЯ, БСШУЯ, Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн халамжийн газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, ОУБ, ЕБС, Монголын зуслангуудын холбоо, Хүүхдийн эрх, хамгааллын төв зэрэг байгууллагад нийгмийн ажилтнаар ажиллах боломжтой.