Олон улсын улаанбаатарын их сургууль

Инженерийн салбар
ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ

 
• Програм хангамжийн инженер
Компьютерийн програм хангамжийн системийн шинжээч, зохион бүтээгч болон системийн администратораар ажиллах  боломжтой.
 
• Мэдээллийн системийн инженер
Мэдээллийн  систем  болон өгөгдлийн  сангийн дизайнер,  вэб  мастер, системийн  шинжээч, өгөгдлийн сангийн админист-ратораар ажиллах боломжтой.
 
• Электрон системийн автоматжуулалтын инженер
Электроникийн инженер, техник хангамжийн инженер, сүлжээний администратор, техникийн програмчлалын чиглэлээр ажиллах боломжтой.
  
Дизайны тэнхим
 
• График дизайнер
Мультмедиа студид дизайнер, телевизийн студид график дизайнер, хэвлэлийн эх бэлтгэлийн дизайнер, төслийн мэргэжилтэн, график сургалт судалгааны ажил эрхлэх, багшлах
Удирдах албан тушаалд мэргэшсэн чиглэлээр ажиллах боломжтой.
 
• Интерьер дизайнер
Барилгын зураг төслийн компани байгуулах, барилгын интерьер, экстерьер зураг төслийн компанид дизайнер, судалгааны ажил эрхлэх, багшлах, орчин үеийн үйлдвэрлэл, үйлчилгээ, байгаль экологид хор нөлөөгүй, үр ашигтай шинэ загвар бие даан зохион бүтээх, төслийн мэргэжилтэн, удирдах албан тушаалд мэргэшсэн чиглэлээр ажиллах боломжтой.
 
• Үйлдвэрлэлийн дизайнер
Мебель, тавилга, модон эдлэлийн сургалт, судалгааны ажил эрхлэх, багшлах, төслийн мэргэжилтэн, орчин үеийн үйлдвэрлэл, үйлчилгээ, байгаль экологид хор нөлөөгүй, мебель, тавилга, модон эдлэлийн шинэ загвар бие даан зохион бүтээх дизайнер
Удирдах албан тушаалд мэргэшсэн чиглэлээр ажиллах боломжтой