Засагт хан дээд сургууль

График дизайн
 
Хөтөлбөрийн тодорхойлолт
Энэхүү хөтөлбөр нь дээд боловсролын агуулга, түүний үнэлгээ, багшийн мэргэжлийн төвшин, сургалтын байгууллагад тавих үндсэн шаардлагыг тодорхойлсон баримт бичиг юм.
 
Хөтөлбөрийн үндэслэл
Урлаг хүмүүнлэг, компьютер, мэдээллийн технологийн салбарын хурдацтай хөгжил, тэдгээрийн бизнес болоод өдөр тутмын амьдралд хэрэглэх хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж буй зэргээс хамааран энэ чиглэлийн мэргэжлийн боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр хийгээд агуулгыг байнга шинэлэг байлгах хэрэгцээ шаардлага зөвхөн манай улсын дээд, дунд, тусгай боловсролын хувьд бус дэлхийн бусад орнуудын өмнө тавигдаж байна. Өдгөө олон улсын, нэр хүнд бүхий мэргэжлийн нийгэмлэг, холбоодоос урлаг, хүмүүнлэг, компьютер, мэдээллийн технологийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэх, боловсруулах талаарх арга зүйн зөвлөмж, зөвлөгөө боловсруулах зэрэг ажлыг олон улсын хэмжээнд хамтран хэрэгжүүлж байна. Тиймээс нэн тэргүүнд тавигдаад байгаа шаардлагыг хангахын тулд энэхүү хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан болно.
 
Хөтөлбөрийн зорилго
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь “ График Дизайн” чиглэлийн бакалаврын төвшний боловсролын агуулга, үнэлгээ, сургалтын орчин, хугацаанд тавих үндсэн шаардлагыг баталгаажуулж, дээд боловсролын байгууллагын бие даасан байдлыг хангаж, сургалт олон хувилбартай байх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
Хөтөлбөрийн зорилт
Үйлдвэрлэлийн дэвшилтэд технологийн хөгжлийг мэдэрч, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан, гоо сайханы таашаалд нийцэхүйц, зохион бүтээлт, технологийн шаардлага хангахуйц түвшний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч мэргэжилтэн бэлтгэж, дизайны урлагийг нийгмийн үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгыг агуулна.
 
Хөтөлбөрийн төгсгөлд хүрэх үр дүн
/Оюутны эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар, чадамж/
Бакалавр зэрэгтэй дизайнер нь мэргэшсэн чиглэлээрээ бие даан болон үйлдвэрлэл, соёл үйлчилгээний байгууллага, мултимедий студи, телевизийн студид веб дизайнер, зохион бүтээгч дизайнерийн ба удирдах албан тушаалд ажиллах боломжтой.