Засагт хан дээд сургууль

Багш бага ангийн боловсрол
 

 

Хөтөлбөрийн тодорхойлолт

“Багш, бага ангийн боловсрол” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрт сургалтын агуулга буюу судлах зүйлийн хүрээ хязгаарыг тогтоох төдийгүй сургалтыг зохион байгуулах арга, хэлбэр, сургалтын орчинг хөгжүүлэх чиг хандлагыг тодорхойлж, сургалтын үр дүнг яаж хэмжихийг нарийвчлан төлөвлөнө. Ийм учраас “Багш, бага ангийн боловсрол” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөр нь хичээлийг төлөвлөх, зохион байгуулах, заах, үнэлж дүгнэх үндэс болдог. Сургалтын хөтөлбөр нь сургалтыг зохион байгуулахын тулд боловсруулж мөрдөх үндсэн баримт бичиг юм.
 

 

Хөтөлбөрийн үндэслэл

Энэхүү хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 04 сарын 28- ны өдрийн А/174 тоот (Нийтлэг шаардлага батлах тухай) тушаалыг үндэслэн “Багш, бага ангийн боловсрол” мэргэжлийн бакалаврын сургалтын үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийг дээрхи шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулав.
 

 

Хөтөлбөрийн зорилго

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь “Багш, бага ангийн боловсрол“ мэргэжлийн бакалаврын боловсролын агуулга, түүний үнэлгээ, сургалтын хугацаа, сургалтын орчинд тавигдах шаардлагыг баталгаажуулж, дээд боловсролын орчинд сургалтын байгууллагын үйл ажиллагааны бие даасан  байдлыг хангаж, сургалт олон хувилбартай байх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
 

 

Хөтөлбөрийн зорилт

Сургалтын хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:
-“Багш, бага ангийн боловсрол” мэргэжлээр бакалаврын дээд боловсролын агуулгыг оюутанд бүрэн эзэмшүүлэх
-Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалтын үйлчилгээг зохих хугацаанд нь зохион байгуулах
-Сургалтын стандартад нийцсэн орчинд сүүлийн үеийн арга технологоор сургалтын үйлчилгээ үзүүлэх зэрэг болно.
 

 

Хөтөлбөрийн төгсгөлд хүрэх үр дүн

Энэхүү сургалтын хөтөлбөрийн дагуу оюутнуудад сургалтын үйлчилгээ үзүүлснээр төгсөгчдөд зохих мэдлэг, дадлага, ур чадварыг эзэмшүүлж, бие даан ажиллаж, амьдрахад нь дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.