Засагт хан дээд сургууль

Нийгмийн ажилтан

Хөтөлбөрийн тодорхойлолт

Нийгмийн ажил бакалаврын зэргийн боловсролын агуулга нь төгсөгчдөд төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд,  сургууль, цэцэрлэг, олон нийтийн байгууллагуудад судалгаа шинжилгээ хийх, шийдвэрийн төсөл боловсруулах, албан бичиг боловсруулах, хүнтэй ажиллах, зөвлөгөө өгөх, сургалт судалгаа эрдэм шинжилгээ  судалгааны чиглэлээр ажиллахад шаардлагатай мэдлэг чадвар, хандлага эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Хөтөлбөрийн үндэслэл

Энэхүү хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 04 сарын 28- ны өдрийн А/174 тоот (Нийтлэг шаардлага батлах тухай) тушаалыг үндэслэн “Нийгмийн ажил”  бакалаврын сургалтын үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийг дээрхи шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулсан.

Хөтөлбөрийн зорилго

Энэхүү стандартын зорилго нь “Нийгмийн ажил” мэргэжлээр олгох бакалаврын боловсролын агуулга, түүний үнэлгээ, сургалтын хугацаа, сургалтын орчинд тавих үндсэн шаардлагыг баталгаажуулж, дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллгааны бие даасан байдлыг  хангаж, сургалт олон хувилбартай байх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

Хөтөлбөрийн зорилт

Сургалтын хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • “Нийгмийн ажил” мэргэжлээр бакалаврын боловсролын агуулгыг оюутанд бүрэн эзэмшүүлэх
  • Сургалтын хөтөлбөрийн  дагуу сургалтын үйлчилгээг зохих хугацаанд нь зохион байгуулах
  • Сургалтын стандартад нийцсэн орчинд сүүлийн үеийн арга технологоор сургалтын үйлчилгээ үзүүлэх зэрэг болно.

Хөтөлбөрийн үр дүн

Энэхүү сургалтын хөтөлбөрийн дагуу оюутнуудад сургалтын үйлчилгээ үзүүлснээр төгсөгчдөд зохих мэдлэг, дадлага, ур чадварыг эзэмшүүлж, бие даан ажиллаж амьдрахад нь дэмжлэг үзүүлнэ.