Олон улс судлалын дээд сургууль

Эдийн засаг

Ур чадвар: Олон улсын эдийн засаг, бизнесийн харилцааны эрх зүйн орчинг үнэлж дүгнэх, түүнд зохицсон оновчтой шийдвэр гаргах

  • Олон улсын эдийн засгийн дипломат харилцааны ёс журам, хэм хэмжээг амьдрал практикт хэрэгжүүлж чадах
  • Олон улсын эдийн засгийн амьдралын тулгамдсан асуудлыг судлаж дүгнэх
  • Олон улсын эдийн засгийн онолын болоод практик асуудлаар үйлдвэр аж ахуйн байгууллага, иргэдэд зөвлөгөө өгөх мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэрэг болно.

Ажлын байр: Эдийн засагчийн мэргэжил нь  улсын ба хувийн секторт  өргөн хэрэгцээтэй байдаг.  Тус сургуулийн эдийн засгийн мэргэжлээр төгсөгчид  нь  макро ба микро эдийн засгийн салбарт  мэргэжлээрээ хөрвөн ажиллах чадвартай бөгөөд банк санхүү, бизнесийн салбарт  хөдөлмөр эрхлэх  бүрэн  боломжтой.