Сити дээд сургууль

Оюутан элсүүлэх журам
СИТИ ДЭЭД СУРГУУЛЬД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
СИТИ дээд сургуулийн захирлын
2016 оны 04 дүгээрсарын 21- ний
өдрийн ... дугаар тушаалын хавсралт
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. СИТИ дээд сургуульд оюутан элсүүлэх үйл ажиллагаанд БCШУЯ- ны сайдын 2013 оны А/79 тоот тушаалын хавсралт "Оюутан элсүүлэх журам”- д нийцүүлэн боловсруулсан энэхүү журмыг баримтлана.
1.2. Оюутан элсүүлэх ажлын гол зорилго нь шалгуулагчдын ерөнхий боловсролын түвшин, мэдлэг, чадвар, авьяасыг бодитойгоор үнэлж, цаашид амжилттай суралцах чадвартай хүмүүсийг шалгаруулан элсүүлэхэд оршино.
Хоёр. Ерөнхий шалгалт
2.1. СИТИ дээд сургуульд элсэх бүрэн дунд боловсролтой иргэн элсэгчийн ерөнхий боловсролын түвшин, мэдлэг, чадварыг тогтоох зорилго бүхий Ерөнхий шалгалт өгнө.
2.2. Ерөнхий шалгалтыг Монгол улсын Боловсролын үнэлгээний төв үндэсний түвшинд зохион байгуулна.
2.3. СИТИ дээд сургуульд элсэгчийн ерөнхий шалгалтад авсан байх босго оноо 400 - 550 байна.
2.4. Ерөнхий шалгалтын дүнгийн тухай баримт бичиг түүнийг олгосон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй байна.
 
Гурав. Оюутан элсүүлэх хөтөлбөр /мэргэжил/- ийн чиглэл /Мэргэжлийн хөтөлбөр босго оноо/ хэсгээс харна уу. 
Тайлбар:
Ерөнхий шалгалтаас гадна нэмэлт ур чадварын шалгалт өгөх шаардлагатай дуулаач, жүжиглэх урлаг, хөгжмийн урлаг хөтөлбөрт сонсгол, ритм, этюд, дуу, шүлэг, анхаарал зэргээр нэмэлт шалгалт өгнө.
Дөрөв. Оюутны элсэлт, сургалтын нөхцөл
3.1. Элсэгч нь тухайн мэргэжлийн чиглэлд харгалзах "Ерөнхий шалгалт”- ын аль нэгийг өгсөн байна.
3.2. Дараах нөхцлөөр хөнгөлөлттэй элсүүлнэ:
  • Тухайн чиглэлээр аймаг, хот, улсын хэмжээний уралдаан, тэмцээнд эхний 5 байрт шалгарч байсан
  • СИТИ дээд сургуулиас суралцах эрхийн урилга хүлээн авсан 
  • ЕБС- ийг "А” үнэлгээтэй төгссөн бол
  • Биеийн тамир спортын өндөр амжилт гаргаж байсан болон спортын зэрэг цолтой бол
  • Урлагийн онцгой авьяас, чадвартай бол
3.3. Элсэхийг хүссэн гадаадын иргэнийг Монгол улсын бүрэн дунд боловсролтой дүйцэх бичиг баримтыг үндэслэн элсүүлнэ.
3.4. Бакалаврын зэргийн боловсролтой иргэн дараагийн дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол өмнө нь төгссөн сургуулийн дээд боловсролын дипломыг үндэслэн элсүүлнэ.
Тав. Элсэлтийн үйл ажиллагааны зохион байгуулалт
4.1. Захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс элсэлтийн бүхий л үйл ажиллагааг зохион байгуулна. Элсэлтийн комисс нь сургуулийн захиргааны өмнө элсэлтийн үйл ажиллагааг шударга, хууль журмын дагуу явуулах үүрэгтэй.
4.2. Аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг Монголын их дээд сургуулиудын консерциум / МИДСК /- ын шугамаар зохион байгуулна. Мөн захирлын тушаалаар зарим аймагт элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулж болно.
4.3. Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь ил тод, шударга, тэгш байдлыг хангасан байна.
4.4. Элсэлтийн зар сурталчилгаа, үйл ажиллагаа үнэн зөв, ойлгомжтой байж, шалгуулагч бүрэн мэдээлэлтэйгээр сургууль, мэргэжлээ сонгох боломжийг хангасан байна.
4.5. Ерөнхий чиглэлээр эхэлж элсүүлээд, сургалтын явцад нарийвчилсан мэргэжлийн чиглэлээ тогтоох мэргэжилд сургалтын хэд дэх жилээс ямар мэргэжлийн чиглэл сонгох боломжтой талаар элсэлтийн комисс шалгуулагчдыг мэдээллээр хангана.
Зургаа. Элсэлтийн бүртгэл
5.1. Улаанбаатар хотод элсэгчдийг 2016 оны 06 сарын 15- аас эхлэн өөрийн байранд бүртгэнэ.
5.2. Бүрдүүлэх материал:
  • Ерөнхий шалгалтын батламж
  • Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, диплом
  • Сурагчийн хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • 3х4 хэмжээний цээж зураг 2%
  • Хөнгөлттэй нөхцлөөр элсэх бол холбогдох материал
  • Бүртгэлийн хураамж 6000 төгрөг
5.3. Зохих шаардлагыг ханган албан ёсоор элсэн орсон оюутан 2016 оны оны 8 дугаар сарын 25- аас 27- ны хооронд сургууль дээр ирж бүртгүүлнэ.
Долоо. Элсэлттэй холбоотой маргаан шийдвэрлэх
6.1. Сургуулийн элсэлтийн комисс нь тухайн элсэгчийн санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ.

6.2. Ерөнхий шалгалттай холбоотой маргааныг сургуулийн элсэлтийн комисс хариуцахгүй