Хүрээ дээд сургууль

Information Communication Мэдээлэл холбоо
“Хүрээ” Мэдээлэл Холбоо Технологийн Дээд Сургууль нь 2002 онд анх монгол улсад техник хангамж, депрограм хангамжийн чиглэлээр инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор мэдээлэл холбоо, програм хангамж, электроникийн гэсэн гурван мэргэжлээр элсэлт авч байв. МХТДС нь монгол улс дахь олон улсын сургалттай, технологийн нэр хүнд бүхий сургуулиудын нэг юм. Сургуулийнхаа нэрээр нэрлэгдсэн анхны тэнхим болох Мэдээлэл холбооны тэнхим нь анхны үндсэн тэнхимийн нэг бөгөөд өнөөдрийг хүртэл 13 жилийн хугацаанд баклаварын 270, магистрийн чиглэлээр 36, нийт 306 оюутныг амжилттай сурган төгсгөжээ.
Тэнхимийн зорилго
Мэдээлэл холбооны салбарт шаардлагатай мэргэжлийн чадварлаг
Инженер техникийн ажилтан болон мэргэжилтэн бэлтгэж, даяарчлагдаж байгаа өнөөгийн нийгэмд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамтран ажиллаж, удирдан зохион байгуулах авяаслаг боловсон хүчнийг бэлтгэхэд гол зорилго оршино.
Төгсөлтийн дараах ажлын байр
Мэдээлжсэн нийгэм, мэдээллийн технологийн өнөө үед мэдээлэл харилцаа холбооны технологи асар хурдацтайгаар хөгжиж, мэдээлэл холбооны суурь сүлжээн дээр суурилсан технологийн дэвшлийг дэлхийн улс орон нийгмийн бүхий л салбартаа ашиглаж цахим ертөнцийг үүсгэсээр байна. Энэ нийгмийн бүхий л үйлчилгээ утастай, утасгүй сүлжээ болон интернэтийн сүлжээгээр дамжин хэрэглэгчдэд улам бүр ойртсоор байна.
Энэ нь манай оюутнууд төгсөж гараад өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ мэдээлэл холбооны оператор компаниудад ажиллахаас гадна нийгмийн бүхий л салбарын мэдээллийн технологийн талбарт ажиллах ажлын нээлттэй байр болон эрэлт хэрэгцээ өндөр байгааг харуулж байна.
Төгсөгчдийн 90 гаруй хувь нь Монгол улсын мэдээлэл холбооны салбарын томоохон оператор компаниуд болох Мобиком, Скайтел, Юнител, Ж-Мобайл, Монголын Цахилгаан Холбоо ХХК, MCS, Ulusnet, Magic net зэрэг компаниудад ажиллахаас гадна бусад мэргэжлийн байгууллагуудад техник технологи хариуцсан сүлжээний инженер, сүлжээний администратор, сүлжээний аюулгүй байдлын инженерээр ажиллаж байна.
Төгсөгчдөөс олон хүн манай сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй Ионсей, Конгүг, Халлим зэрэг 10 гаруй их дээд сургуулиудад магистрантур, докторантурт үргэлжлүүлэн суралцаж байна.