Хүрээ дээд сургууль

Multimedia Радио, дэлгэцийн техник технологи
Манай орны бусад их, дээд сургуульд хараахан нээгдээгүй байсан Мультимедиа технологийн мэргэжлээр 2003 онд элсэлт авч уг тэнхимийг байгуулсан. Бид маш олон төрлийн мэдээллийн дунд амьдарч байгаа ба энэхүү мэдээллийг дамжуулахад янз бүрийн хэрэгсэлийг ашигладаг. Тэгвэл манай тэнхим нь энэхүү хэрэгсэлүүд болох медиа продакшн, тоглоом, анимэйшн, богино хэмжээний кино, хэвлэл болон видео зар сурталчилгаа гэх мэт хүмүүсийн оюун санаа болон зүрх сэтгэлд хүрч чадах дүрслэлийг бүтээх үйл явц, мэдээллийг дамжуулах арга технологийг заадаг. Мультимедиа технологийн мэргэжил нь хөдөлгөөнт дүрс боловсруулах арга, орчин үеийн уран зургийн системд тулгуурласан программ хангамжийн дэвшилтэт хэлбэрүүдийг ашиглан illustration зураг, видео реклам, хүүхэлдэйн кино бүтээх арга технологийг эзэмшүүлнэ. Суралцах явцад нь оюутнуудыг киноны зохиол, найруулга, дүрс авах, дүрс эвлүүлэг, гурван хэмжээст хөдөлгөөнт дүрс бүтээх, вэб дизайнер гэсэн чиглэлээр мэргэшүүлдэг. Тэнхим маань ерөнхийдөө 2D болон 3D анимэйшн, график дизайн, видео, визуал эффэкт зэрэгт хуваагдаж гүнзгийрүүлэн судалдаг. Эхний жилдээ ерөнхий суурь мэргэжлийн онолын хичээлүүд үзэх ба хоёр дахь жилээс өөрийн сонирхолын дагуу хичээлүүдийг сонгон судалж болдог.
Төгсөгчдийн 90 гаруй хувь нь мэргэжлийн дагуу ажиллаж байгаагийн дотор төгсөгчид өөрсдийн сонирхолоос шалтгаалан олон нийтийн телевиз, томоохон компани групууд, хэвлэлийн үйлдвэрүүд, зар сурталчигааны студиудэд эфирийн найруулагч, эвлүүлэгч, зураглаач, комьпютер графикч буюу график дүрс бүтээгч, анимэйтор, хөдөлгөөнт дүрс бүтээгч, дуу эвлүүлэгч, вэб дизайнер, график дизайнер, вэб дизайнер, вэб мастер гэх мэт чиглэлээр ажиллаж байна.
Суралцагсад хөдөлгөөнт дүрс боловсруулалт (animation) буюу хүүхэлдэйн кино бүтээх, янз бүрийн дүрстэй зургуудыг комьпютер дээр график дизайны аргаар хөдөлгөөнд оруулах, өөрөөр хэлбэл комьпютерын аргаар кино бүтээж сурдаг. Digital art, illustration гэх мэт дүрсүүдийг боловруулах аргыг сурахаас гадна богино хэмжээний кино болон хүүхэлдэй кино бүтээх бүхий л үйл явцыг сурдаг. Нэгэнт бий болгосон кино дүрсийг цацах сүлжээ дамжуулах арга технологид сургадаг уг мэргэжил хүүхэд залуучууд, уран бүтээлчдийн сонирхолыг татсан, комьпютерын програм хангамжийг чадвартай ашиглаж сурдаг маш ирээдүйтэй онцлог мэргэжил юм.
Мультимедиа тэнхимийн багш нар нь чадварлаг, туршлагатай хамт олноос бүрдсэн ба оюутануудтай өөрийн мэдлэг чадвараа харамгүй хуваалцаж заавар зөвөлгөө өгөнгөө өөр өөрийн салбартаа судалгаа шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэж буй чадварлаг багш нар юм. Тус тэнхимд байгуулагдсан эхний жилүүдээс эхлэн БНСУ-ын их сургуулиуд, кино телевизийн байгууллагад олон жил ажилласан өндөр мэргэжлийн профессор багш нар ажиллаж байна.