Хүрээ дээд сургууль

Computer Science Компьютерийн Програм хангамж
Мэдээллийн эрин зуунд бүх л зүйлсийг програм хангамжийн тусламжтайгаар гүйцэтгэх болжээ. Тус тэнхимийн гол зорилго нь компьютерийн програм хангамжийн чиглэлээр нарийн мэргэшсэн мэргэжилтэнг бэлтгэх гаргах бөгөөд энэхүү зорилгын хүрээнд оюутнуудад тухайн мэргэжлийн үндсэн гол сэдвүүдийг онол практик хослуулан анхан шатнаас эхлэн гүнзгийрсэн түвшинд хүртэл судлах боломжийг олгоно.
Энэхүү мэргэжлээр суралцсанаар төрөл бүрийн програм хангамжийн хөгжүүлэлт (десктоп, вэбэд суурилсан, гар утасны програм), компьютер график дизайн, 2D болон 3D тоглоомын програмчлал хийх чадвартай мэргэжилтэн болон төгсөнө. Төгсөгчид сүлжээний админ, вэб, десктоп, гар утасны програм зохиогч, программчлалын багш, тоглоомын программ зохиогч, мэдээлэл технологийн судлаач гэх мэт ажлуудыг хийх боломжтой бөгөөд цаашид үргэлжлүүлэн дотоод гадаадын Их дээд сургуулиудын магистрантурт Virtual reality, вэб хөгжүүлэлт, өгөгдлийн сан ба Эксперт систем, хэл шинжлэл(natural language processing), компьютерийн сүлжээ, мэдээллийн хамгаалалт (information security), компьютерийн техник хангамж, робот хөгжүүлэлт(robotics) гэх мэтчилэн чиглэлүүдээр гүнзгийрүүлэн суралцах боломжтой.