Хүрээ дээд сургууль

Software Engineering Програм хангамжийн инженерчлэл
Програм хангамжийн инженерчлэл бол системтэй, хяналттай, үр дүнтэй аргаар өндөр чанартай програм хангамж бүтээх, цаашид хөгжүүлэх арга барил, дадал олгох зорилго бүхий Компьютертийн шинжлэх ухааны салбар ухаан юм.
Мэргэжлийн хөтөлбөр нь програм хангамж хөгжүүлэлтийн процесс, зарчим, онол, практикийн өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэнэ. Энэхүү мэргэжлээр суралцснаар програм хангамжийн хөгжүүлэлтийн үе шатууд, төлөвлөлт, цаашдын хөгжүүлэлт, арчилгааг хийх, бичиг баримтын боловсруулалт хийх, програм хангамжийн төсөл удирдах гэх мэт програм хангамжтай холбоотой чадваруудыг эзэмшихээс гадна програмчлалын хэлний өндөр мэдлэгтэй удирдах албан тушаалтан болон төгсөх болно.
Төгсөгчид програм хөгжүүлэлтийн мэргэжилтэн, төслийн удирдагч, програм хангамжийн бичиг баримтын боловсруулалтыг хийн, компаниудад ажиллах боломжтой.