Хүрээ дээд сургууль

Architecture Иргэний ба үйлдвэрийн барилга
Мэргэжлийн чиглэл
Архитектор
Барилгын загвар зохиох загварчлах хэв шинж байдлыг шинээр бий болгох орон зайг төлөвлөх , хот байгуулалт болон төлөвлөлт энэ бүгдийг архитектор хийнэ.
Барилгын инженер
Улс эх орны нүүр цариа болсон барилгын шинэ технологийг монголдоо нэвтрүүлэж хөгжил дэвшилтэй хөл нийлүүлсэн сонгодог бүтээн байгуулалтын эзэд бол инженер юм.
Төгссөний дараах ажлын байр
Барилгын инженер:
Барилгын зураг төслийн компани, Интерьер дизайны компани, Барилгын удирдлагын компани гэх мэт
Барилгын төрийн ажилтан:
Хот хөдөө нутгийн олон нийтийн байгууллагын тохижуулалт барилгын зөвшөөрөл гэх мэт
Үл хөдлөх хөрөнгийн удирдлага:
Эмнэлэг сургууль гэх мэтийн том хэмжээний барилгын үйл ажиллагааг удирдах
Барилгын чиглэлийн бакалаврын дараах сургалт:
Барилгын мэргэжлийн багш
Сургалтын чиглэл
1-р курсын үйл явц нь
Их сургуулийн боловсролыг эзэмшүүлэх, үндсэн хичээлийн явц болон түвшинг дээшлүүлэхийн тулд ерөнхий хичээлийг үндэслэн сургалт явуулна. Барилгын ерөнхий суурь хичээлийг судласнаар барилгын суурь үндсийг сурч, тухайн чиглэлээр өөрийн сонирхож буй зүйлсээ олж мэднэ.
2, 3-р курсын үйл явц нь
Барилгын зураг төслийн хичээлийг үзсэнээр зураг төслийн ур чадвараа нэмж, барилгын түүх болон онол, ерөнхий эрдэм (Материал, арга, бүтэц г.м) гэх мэтээр онолын хичээлийг үзэж барилгын ерөнхий мэдлэгийг авах болно.
4-р курсын үйл явц нь
Дадлагын программыг идэвхижүүлэн барилгын бодит туршлагатай болох боломжийг олгох төдийгүй сүүлийн семистрт бэлтгэгдсэн инженерийн хувьд төгсөх төсөл болон төгсөлтийн бүтээл зэргээр өөрийн олж авсан мэдлэгээ улам бататган чадварлаг инженер болон төгсөх боломжтой.