Хүрээ дээд сургууль

Civil Engineering Авто зам гүүрийн барилгын инженер
Мэргэжлийн зориулалт
“Авто зам, гүүрийн барилга” чиглэлээр төгсөгч нь авто зам, гүүрийн зураг төсөл боловсруулах, зам барилгын ажил удирдан гүйцэтгэх, хяналт тавих замын материал, хийц бэлтгэх үйлдвэрийг удирдан ажиллуулах, авто замын ашиглалт, үйлчилгээг төлөвлөн зохион байгуулах болон уг чиглэлээр эрдэм шинжилгээ, зохион бүтээх ба удирдаг зохион байгуулах ажил гүйцэтгэхээр бэлтгэгдэнэ.
Тэнхимийн танилцуулга
Авто зам, гүүрийн барилгын инженерийн тэнхимйиг 2012 оны 09 сарын 01 нд шинээр байгуулсан.
Байгуулагдаад удаагүй боловч мэргэжлийн 3000 орчим номтой тэнхим, дадлага хийх лабораторийн танхимтай болж өргөжсөн.
Манай тэнхимд энэ салбарын зураг төсөл, барилгын төслийн удирдагч, инженерүүд, судлаач шинжээч, профессор багш нар оюутан залуустаа бат бөх суурь мэдлэг олгож байна.
Тэнхимийн эрхлэгчээр профессор Ду Сон Бун ажиллаж байна.
Нийт 80 гаруй оюутантай бөгөөд энэ жил анхны төгсөлтөө хийх гэж буй онцлогтой юм.
Сургалтын чиглэл
Монголын нийгмийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах мэргэжилтэнг бэлтгэн гаргах зорилгоор доорх мэргэжлийн хичээлүүдийг сургаж эзэмшүүлнэ. Үүнд:
Барилгын механик
Шингэний механик
Хөрсний механик
Инженерийн хэмжилзүй
Гүүрийн байгууламж
Авто замын материал
Авто зам төсөллөлт
Авто замын технологи, зохион байгуулалт
Барилга, авто замын машин механизм
Барилгын эдийн засаг
Төмөр бетон бүтээц
Барилгын менежмент
Төгсөгч нь дараах мэдлэгийг эзэмшүүлнэ
Авто замын төлөвлөтийн элементүүдийн үндсэн мэдлэг
Авто замын байгууламжийн хэвтээ, дагуу, хөндлөн төлөвлөт
Онцгой нөхцөл дэх авто зам төлөвлөлттйин тооцооны үндсэн зарчим, арга
Гүүрэн байгууламжийн төрөл, түүний эд ангийн төлөвлөлтийн онол
Авто замын материалын үндсэн шинж чанар, хольц зуурмаг, цийдмэг бэлтгэх арга технологи, материалын шинж чанарыг турших тодорхойлох арга
Авто замын шороон далан, хучилт, хиймэл байгууламжийн барилгын технологи, ус зайлуулах систем, барилгын талбайн ажлын төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт
Авто замын ашиглалтын үеийн засвар арчлалтын ажил гүйцэтгэх
Авто замын байгууламжийн үндэсний болон олон улсын норм норматив, стандарт, техникийн баримт бичгийн тогтолцоо
Авто тээврийн системийн аюулгүй байдал, экологийн нөлөөлөл
Геодезийн , геологийн , гидрогеологийн , экологийн эрэл хайгуул
Авто замын үйлдвэрлэлийн машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалт