Хүрээ дээд сургууль

Electronic Engineering Электрон системийн автоматжуулалт
1. Тэнхимийн зорилго
Электроникийн инженерийн сургалтын явц нь хагас дамжуулагчын загварчлал, хэлхээ загварчлал, компьютер хэрэглээ, эмбэдэд систем, харилцаа холбооны сүлжээ болон дохио боловсруулалт гэх зэрэгт ангилна. Одоогоор суралцаж буй оюутнууд шинэ онолд тулгуурласан лекц, компьютер дээр хэлхээний дадлагыг лабораторийн орчинд хийж байгаа ба электроник инженерийн бүхий л салбараас шаардаж буй үндсэн онолын мэдлэг болоод технологийг бүхэн судласан шинэлэг бүтээлч инженерүүдийг бэлтгэн гаргах явдал болно.
2. Тэнхимийн танилцуулга
Электроникийн инженерийн тэнхимийн багш нарын хувьд оюутныг элсэн орохоос эхлүүлэн сургуулиа төгсөх хүртэл судлах хичээлийн жагсаалтын дагуу онол дадлагыг хослуулан мэргэжлийн ажлын байрыг өсгөх зорилго тавин хичээн ажиллаж байна.
1-р курст соёл хүмүүжил болон ерөнхий мэдлэгийн онолыг голчлон зааж, 2-р курст үндсэн мэргэжлийн хичээлүүд, 3-р курст үндсэн ойлголт дээр тулгуурласан мэргэжлийн хичээлүүд, 4-р курст мэргэжлийн хичээлүүд болон сүүлийн үеийн технологийн хандлага зэргийн талаар үзэх ба элекроник инженерийн ерөнхий онол болон дадлагыг олж авах хичээлүүдийг заадаг.
3. Төгсөлтийн дараах явц
Ажлын байрны хувьд хөдөлгөөнт холбооны байгууллага, улсын байгууллагад техникч, мэдээлэл холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллагуудад зэрэг электроник, мэдээлэл харилцаа холбооны салбарт шинэлэг технологийг хөгжүүлэх, компьютерийн программыг хөгжүүлэх зэргээр ажиллаж болох бөгөөд үргэлжлүүлэх суралцах тохиолдолд мэргэжлийн салбарыг сайн судалсны дараа үйлдвэрлэл, судалгааны хүрээлэнд судалгааны ажил мөн судалгааны ажилтан, эрдэмтэнээр ахин ажиллах боломжтой.
4. Тэнхимийн түүхэн явц
Электроникийн инженер мэргэжлээр бакалаврын зэрэг олгох сургалтыг явуулж байгаа ба одоогоор 67 оюутан тухайн тэнхимд тухайн мэргэжлээр суралцаж байна. 4 дэхь удаагийн төгсөлтийг хийхэд нийт 139 боловсон хүчинг бэлтгэн төрүүлээд байна. Тэнхимийн багшаар 2 солонгос багш, 1 монгол багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Багш нарын хувьд Солонгосын Йонсей Их сургууль, Гуан Үн дээд сургуулийг тухайн мэргэжлээр доктор цол хамгаалсан багш нар бий.