Хүрээ дээд сургууль

Energy Resource Сэргээгдэх эрчим хүч
1. Мэргэжлийн танилцуулга
Сэргээгдэх эрчим хүчний мэргэжлийн зорилго нь монгол орны нар, ус салхины эрчим хүчний нөөц, мөн байгалийн баялаг болох нүүрс зэрэг эрчим хүч эх үүсгэвэрүүдийг ашиглан хөгжүүлэх авч явах чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд оршино.
2. Тэнхимийн танилцуулга
Дэлхий бол эрчим хүч гэсэн төвөөр олон хөгжлүүдийг бий болгосон. Гэхдээ одоогийн бид нарын ашиглаж байгаа байгалийн баялаг бол хязгаарлагдмал байгаа болохоор ирээдүйд эрчим хүчийг бий болгохын тулд бүтээмжтэй байгалийн баялгийг олох хэрэгтэй. Байгалийн баялгийг шинээр олж боловсруулах нь ч чухал боловч одоо болохоор байгаа баялгаар илүү их эрчим хүчийг бий болгох техник нь чухал юм. Олон техник технологи ба өргөн мэдлэгтэй одооноос тасралтгүй хүний хөгжилд хувь нэмэр оруулах гэж байгаа сэргээгдэх эрчим хүч тэнхим. Тиймээс хэрэглэж байгаа газар олон байгаа сэргээгдэх эрчим хүчийг ашиглах сонирхол нь дэлхий даяар бий болсноор дэлхийн олон дээд сургуулиудаас Сэргээгдэх эрчим хүчний тэнхимийн үйл ажиллагаа их болж байна.
3. Төгсөлтийн дараах явц
Сэргээгдэх эрчим хүчний мэргэжлийг сайн эзэмшсэн инженер нь сэргээгдэх эрчим хүчийг гарган авахаас эхлэн түүнийг хувиргах хүртэл маш өргөн цар хүрээтэй мэдлэгтэй болохоос гадна, цахилгаан станцын талаар тодорхой мэдлэгтэй болж төгсгөнө.
Төгссөний дараах ажлын байр:
Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг газар, ахуйн зориулалттай байгууламж, эрчим хүч үйлдвэрлэх зэрэг чиглэлээр ажиллаж болно. Монгол Улс Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах хэмжээг огцом өсгөх зорилт тавин ажиллаж энэ чиглэлд олон станц барьж эхлэж байна.
4. Тэнхимийн түүхэн явц
Манай улсад сэргээгдэх эрчим хүчний талаар хэд хэдэн томоохон төсөл хэрэгжиж зарим төслүүд эхнээсээ ашиглалтад орж ирж байна. Жишээ нь MCS компаний зүгээс аймгийн Салхитийн хөндий гэдэг газар суурилуулж байгаа Салхины эрчим хүчний томоохон станц, мөн бидний мэдэх ашиглалтан ороод удаагүй байгаа Дөргөний усан цахилгаан станц, Япон, Солонгос мөн Монгол улсуудын засгийн газруудын хоорондын түвшинд хэрэгжиж байгаа томоохон төсөл, Станцын төслүүд байгаа учир төгсөөд эдгээр газрууд болон цахилгаан станцад ч ажиллах боломжтой тул ирээдүйд сайн мэргэжилтний шаардлага ихэснэ. Мөн энэхүү мэргэжлээр мэргэшүүлж байгаа сургууль маш цөөхөн учир төгсөөд ажлын байрны талаар санаа зоволтгүй гэж бодож байна. Эцэст нь Сэргээгдэх эрчим хүч гэж юу вэ гэсэн талаар ерөнхий ойлголт өгье гэж бодож байна. Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь байгаль орчин хор нөлөөгүй дахин ашиглаж болох шавхдашгүй эрчим хүчийг хэлнэ.