Олон улс судлалын дээд сургууль

Олон улсын харилцаа

Ур чадвар: Бизнес, хамтарсан үйлдвэр, үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг янз бүрийн салбарт англи, хятад, япон/ хэлний орчуулагч

  • Мэргэжлээрээ аль ч байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан
  • Улс, олон нийт, хувийн секторын гадаад харилцааны албанд нарийн бичгийн дарга
  • Сонгосон хэл /англи, хятад, япон аль нэг/ дээрээ бүх төрлийн ном, орос хэл дээр мэргэжлийн ном сэтгүүл уншиж, ашиглах
  • Сонгосон гадаад хэлээрээ /англи, хятад, японы аль нэг/ ярих, бичих, орчуулах ба гадаад харилцаа, гадаад худалдааны гэрээ хэлцлийн бичиг баримтыг энэ хэлээрээ боловсруулах
  • Олон улсын гэрээ хэлцлүүдийг бэлтгэл ба төгсгөлийн үйл ажиллагааг зохион байгуулах
  • Гадаад албаны бүх төрлийн бичиг баримтыг сонгосон хэлээрээ /англи, хятад, японы аль нэг/ боловсруулах
  • Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшиж, мэргэжилдээ ашиглах
  • Юмс үзэгдэл, нийгэм улс төрийн амьдрал, тэдгээрийн дотоод мөн чанарын талаар шинээр сэтгэх, учир шалтгааныг таних, маргаан өрнүүлэх, зөв шийдэл гаргах.

Ажлын байр: Гадаад харилцаагаар мэргэшсэн мэргэжилтнийг улс, олон нийт, хувийн секторын гадаад харилцааны албанд нарийн бичгийн дарга, эксперт хийх чадвартай мэргэжилтний албан тушаалд болон гадаадын  хамтарсан үйлдвэр үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг төрөл бүрийн салбарт гадаад харилцааны ажилтан, тодорхой улс орны асуудлаар зөвлөгч, эксперт болон орчуулагчаар ажиллана.