Хүрээ дээд сургууль

Nutrition and Food Science Хүнсний шим судлал
Шим тэжээл судлаач мэргэжмл нь хүний биеийн эрүүл мэнд болон чанартай амьдарлыг бий болгоход зайлшгүй хэрэгцээтэй хоол хүнсний шим тэжээл,хүнсний тухай шинжлэх ухаан , хоол хүнсний хангалтад хяналт тавих зэрэг хооллолтыг бүхэлд нь хамарсан суурь шинжлэх ухаан ба хэрэглээний шинжлэх ухааныг судалдаг
тус мэргэжил нь хүнсний бүтээгдхүүнд агуулагдах шим тэжээлт чанарыг судалж хүний биеийн өсөлт хөгжилд нөлөөлөх шим тэжээл,хүнсний эрүүл ахуй ба хүнсээр дамжуулан эрүүлжих шим тэжээлийн хэрэглээний тухай судалж,хүнс тус бүрийн онцлогыг ойлгосноор хүний бие организмд нөлөөлөх органик хамаарлыг нарийвчлан судална.
Сургалтын хандлага нь шимт бодисын метоболизм ба үйлчилгээ,хоолны нарийн дэглэм,шим тэжээлийн үнэлгээ зэргийг судалж хүнсний бүтээгдхүүний судалгаанд зориулж бүтээгдхүүний хадгалалт,хоол хангалтын менежментэд хэрэгтэй ерөнхий онол, дадлыг сурч эзэмшин одоо ба ирээдүйд эрэлттэй хоол зүйч болон хүнсний мэргэжилтэнг бэлтгэн гаргах зорилготой юм.
Төгссөний дараах ажлын байр
Сүүлийн үед Монгол улсад хоол зүйч шинээр бэлтгэгдсэн гарч байгаа болохоор ирээдүйд ажлын байрны үүд хаалга нээлттэй байх болно.ҮҮнд:
•  Хоол зүйч (Эмнэлэг,аж ахуй нэгж,сургууль дотуур байр,эрүүл мэндийн нэгдэл)
• Судалгааны газрын судлагч (эмийн компани, анагаах ухааны судалгааны төв ,гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэр зэрэг байгууллагууд)
•  Хүнсний бүтээгдэхүүний компаний судалгааны ажилтан болон зөвлөгч (Хүнсний бүтээгдэхүүний ашиглалт ,шим тэжээлийн талаар хэрэглэгчдэд зөвөлгөө өгөх )
•  Хоол үйлчилгээний аж ахуй нэгжийн хянагч (fast food,зочид буудлын үйлчилгээ ,эрэлтийн хэмжээг дээшлүүлэх болон зар сурталчилгаа хариуцагч ,менежер,хянагч )
•  Багш (Судалгааны ажилд зориулан магистрантур,докторантурт,гадаадад явуулж сургаж бэлтгэх)
•  Мэргэжилтэй холбоотой хэвлэл мэдээллийн ажилтан (сэтгүүлч ,найруулагч,маркетинг зар сурчилгаа)
•  Шим тэжээлийн бодлого төлөвлөгч (Засгийн газрын байгууллага эрүүл мэнд, нийгэм хангамжийн яам болон шим тэжээлийн бодлого боловсруулах байгууллагад )зэргээр цаашид ажиллах боломжтой.